Thursday, April 2, 2009

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ЧУХАЛ БОЛЛОО

Монголчууд айл хотонд залуу гэр бүл нэмэгдэхээр төр нэмэгдлээ хэмээн ихээхэн хүндэтгэдэг. Өвөг дээдсийн маань үеэс “Өрх гэр- Төр улс”, ”Төр улс- Өрх гэр” гэсэн сургаалийг эрхэмлэсээр өрх бүлээрээ сэтгэл санаа, амьдрал түвшин байх тэр хэмжээгээр улс орон маань тийм байна гэж үздэг билээ. Улс орон маань хөгжил өөрчлөлтийн үедээ гэр бүлийн асуудлыг анхаарлын төвдөө байлгасаар ирсэн түүхтэй. Монгол Улсын Их Хурал ”Гэр бүлийн тухай хуул”- ийг 1999 онд шинэчлэн баталсан нь чухал зүйл боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг санаачлан боловсруулж өнгөрөгч онд Улсын Их Хурлаар батлууллаа. Энэхүү баримт бичигт манай улсын гэр бүлийн ойрын 10-15 жилд шийдвэрлүүлэн хэрэгжүүлбэл зохих асуудлыг тодорхойллоо.
НҮБ- ын Ерөнхий Ассамблейн шийдвэрлэсний дагуу манай улсын Засгийн газраас 2004 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил ” болгох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх ажилдаа орж байна. Даяарчлалын орчин дахь Монгол гэр бүлийн хөгжил, төлөвшлийн асуудал нь өрөө манай нийгмийн хөгжлийн нэг зангилаа асуудал болон тавигдаж байна. Нийгмийн өөрчлөлт, амьдралын хэв маягтай уялдан гэр бүлийн амьдралд эерэг, сөрөг олон үзэгдлүүд гарах боллоо. Тухайлбал:
Монгол гэр бүлийн өнөөгийн нийгмийн төрх, гэр бүлийн бүтэц, харилцаа, нийгмийн үүрэг, өрхийн аж ахуйн бүтэц, өрх гэрээ хөтлөн авч явах арга барил өөрчлөгдөж байна. Гэр бүлийн харилцааны асуудалд, боловсрол болон хүн ам зүйн хүчин зүйлсийн нөлөөллийн гээд үндэслэл бүхий шинэлэг хандлагын байр сууринаас хандсан судалгаа, дүгнэлт шаардагдах боллоо.
Гэр бүлийн нийгмийн үүрэг өсөн нэмэгдэхийн хэрээр түүний хөгжлийн зүй тогтол, нөлөөлөл гадаад ба дотоод хүчин зүйлүүдийн ач холбогдол нэгэн адил өслөө. Өнөөдөр дэлхийн улс орнуудад ч, манай улсын гэр бүлийн амьдрал, цаашдын төлөв хандлагад ч нийтээр анхаарч ажиллавал зүйтэй олон чухал, эмзэг, нарийн асуудлууд бий болж байна.
Манай улсад гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эмээ өвөө болох нас залуужиж, гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарах боллоо. Монгол орны өмнөх нийгмийн үеүдэд өрх гэр дэх өрчлөлт удаан хугацаанд гардаг байлаа. Хууцчуул “За уахав манайхан тэгж байгаад болчихнодоо” гэдэг. Энэ бодол үзэл орчин цагт тохирохгүй болж байна. Арга ч үгүй.

Барууны орнуудад гэр бүлийн өөрчлөлт,шилжилт нэгээс хоѐр зууны хооронд явагджээ. Дэлхий дахинаа гэр бүлүүдийн хэв маяг, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орж, нийгэм хөгжихийн хэрээр гэр бүлийн амьдрал өөрчлөгдснөөр байх жамтай боллоо.
Гэр бүлийн сурган хүмүүжил чухал боллоо
Хот орон газар, айлын нєхєр юм уу эхнэр нь эсвэл хоѐулаа гэр бїлээ авч явагийн хувиар ихэнх цагаа ажилдаа зориулдаг онцлогтой.
Ингэхлээр, жишээ нь: өрхийн тэргүүнд нөхөр \эхнэр\, эцэг \эх\ -ийнхээ үүргээ бүрэн гүйцэтгэх цаг зав гардаггүй. Энэ нь эцэг \эх\- гүй юм шиг байдал үүсгэдэг. Ийм нөхцөлд нөхөр \эхнэр\ хүн өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрч байна. Ээж, аав нь их ажилтай бол том хүүхэд нь дүү нараа асардаг. Чухам ийм үед уг айлын хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь эхээсээ юу, эцгээсээ юу, эсвэл гэрийн үйлчлэгчээс хамаарах болж байна. Эцэг эхийн гэр бүл дэх үүрэг ийнхүү өөрчлөгдөх болж байгаагаар хүүхдээ захирах, боловсрол олгох, зэмлэх, шийтгэх гээд гэр бүлийн сурган хүмүүжлийн боловсрол шаардагдах боллоо.
Бид улс орны хїн ам улам залуужсаар байгаа нєхцєлд “Єєрсдєє тэгэж байгаад болчихдог юм” гэсэн ойлголтоор їр хїїхдийнхээ єсєлт, хєгжилт, тєлєвшилтєд хандсаар байж болохгїй боллоо.
Ээнэ асуудлыг яагаад хөндөн ярьж байна гэвэл Монгол Улсын Боловсролын шинэчилсэн хуулинд зааснаар ойрын жилүүдээс долоо, зургаан насны хүүхдүүд сургуульд суралцаж, 3-5 насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдан сурч, хүмүүжих болж байгаатай холбоотой юм. Тэгэхээр хүүхдээ хөлд, хэлд орохоор эсвэл сургуульд орох дөхөхөөр сурч, хүмүүжихэд нь сүрхий анхаардаг аргаа өөрчлөх шаардлага гарч ирж байгаа биз. Ер нь үр хүүхдээ хүн шиг хүн болгох үндэс нь тулгар эхийг энэрэх ѐсны үеэс бус, хүүхдийн нярай, нялх үеэс бус, харин хүүхдүүд маань хэнийхний хүнтэй танилцахна вэ? Тэр үеэс л тавигдаж эхэлдэг шүү дээ. Монголцууд : “Бие төрмөл, ухаан таримал”, “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүүхдийн өсөлт, хөгжлийн эрчимтэй \алтан\ үе нь нярай,нялх бага насны үе байдаг.
Орчин їеийн гэр бїлийн сонирхолтой шинж чанар бол хот, хєдєєгїй хїїхдийн хїмїїжилд их анхаарал тавьдаг. Энэ асуудал дээр ядуу, баяны ялгаа гаргадаггүй, гардаггүй байна.
Зарим эхчүүд өндөр боловсролтой болох тусмаа өөрийгөө хүүхэддээ зориулдаг
болж байна.
Үүний буруу юу вэ?
Гэхдээ сурган хүмүүжил талаас нь үзвэл ийм нөхцөлд хүүхдээ багаас нь шилдэг хоол, хувцас хэрэглэдэг болгодог. Ийм хүүхэд үнэтэй цэцэрлэг, хувийн сургуульд явж, тодорхой чиглэлээр хичээллэдэг. Заримдаа эх нь сургуультай холбоотой асуудал болон найз нөхдөө сонгоход нь оролцохыг хичээх болдог. Ийм нөхцөлд эх нь санаа бодлоо хүүхддээ тулгахад хүрдэг.
Хэтэрхий чөлөөтэй байдаг хүүхэд бол ядуу айлын хүүхэд байдаг.
Ийм гэр бүлийн эх, эцэг нь голдуу боловсрол багатай , хүүхдийнхээ төлөө бага анхаардаг. Хүүхдүүд нь өөрсдөө амьдралд сурч, боловсрол олж авахад хүрдэг. Дээр өгүүлсэн хоѐр өөр гэр бүлийн нэг нь шаргуу ажиллаж байж сайн болдог байхад нөгөө нь амьдралдаа алдаж онож, зөв замаар явж чадахгүйд хүрдэг онцлогтой.

Хїїхэд сайн, муу орчинд єсєх орчин їеийн хотын хїїхдийн нэг гол шинж тэмдэг бол орчноосоо тусгаарлагдмал, цєєхєн хїнтэй “жижиг гэр бїл” єснє. Тэд хувиа хичээгч, эрх танхи болдог талтай. Бусадтай харилцаа таарч, тохирох, харилцахад хүүхдэд бэрхшээл учирдаг. Энэ нь голдуу айлын отгон юм уу ганц хүүхдэд гардаг. Зарим үед хүүхдээ хэтэрхий өмөөрч хамгаалж, зарим нь хэтэрхий эрх чөлөөтэй сул, хяналтгүйгээр орхидог тал гарах боллоо.
Хот газар янз бїрийн насны хїїхдїїд хамаатан, садан улмаар гэрийн їйлчлэгчээр хїмїїжигддэг боллоо. Энэ асуудалд хэрхэн хандах ѐстой вэ? Өнөөдөр тухайн айл өрхийн хүмүүс ажлын эрхээр хүүхэд харах хүнийг хайж, ямар хөлс өгөхийг тохироод хүүхдээ \хүмүүжүүлдэг\ харуулдаг. Энэ нь тухайн эцэг, эхэд ажил хийх бололцоо олдож байгаа сайн талтай ч, цаана нь буй хүүхдийн хөгжлийн, хүмүүжлийн асуудал анхаарлыг татах ѐстой. Ер нь асрагчаар хүмүүжигдсэн хүүхдүүд хоорондоо тийм ч дотно биш болж өсдөг. Тэгэхээр ойрын үед гэрийн үйлчлэгчийн боловсролын асуудал гарч ирэх ѐстой. Тал талаасаа анхаарах зүйл боллоо.
Хотын єрх гэр голдуу хоѐр їеийнхнээс бїрдэх боллоо. Энэ нь бага гэр бүлүүд хүүхдэд илүү анхаарал тавих хэрэгтэйг, эх эцгийн їїрэг, хїїхдэд їзїїлэх нєлєєлєл єсч байгааг харуулдаг. Үүнийг хот газрын эх, эцэг бүр байнга анхаарлын төвд байлгах учиртай.
Хїїхэдтэй харьцах харьцаа єєрчлєгдєхийн хамтад хїмїїжїїлэх арга нь єєрчлєгддєг жамтайг анхаарахгїй байх учиргїй боллоо.
Хүүхдийг энэрэнгүй, зөөлөн аргаар хүмүүжүүлэх хандлага жишээ нь: ХIX зууны эхнээс Америгт бий болжээ. Урьд нь их ховор үзэгдэл болж байсан, жишээлбэл хуруугаа хөхөх зэрэг муу зуршлууд одоо хэвийн үзэгдэл мэт болсон байна. Хооллох, бие засуулах, тоглох гэх зэрэгт горим журмыг дагадаг байсан нь одоо хүүхдүүд зөнгөөрөө өсөх боломжтой болж өөрчлөгджээ.
Хүүхдэд илүү их итгэл өгч, орчинг тааламжтай байлгаж, зөөлөн харьцахыг эцэг эхчүүдэд уриалж байна. Хүүхэдтэй харьцах харьцаа, тэднийг хөтлөн хүмүүжүүлэх эцэг, эхийн байдал тухайн цаг хугацааны онцлогоос бус мөн тэдний соѐлын уламжлалаас хамаардаг. Жишээлбэл Япон хүүхдүүд, Монгол хүүхэд ч гэсэн гурван нас хүртлээ эцэг, эх, өвөө эмээ, ах, эгчтэйгээ унтдаг ба хүүхдээ ганцааранг нь унтуулдаггүй заншилтайявж иржээ. Энэ нь хүүхдийг ойр дотныхонтойгоо нийтэч, хамтач болгодог болохыг эрдэмтэд нотолсон байна.
Харин Америк, Европын хүүхдүүд эсрэгээр тусдаа өрөөнд ганцаараа унтдаг. Үүнийг тусгаар тогтнолыг дээдлэх нийгмийн үзэл, хөгжлийн зүй тогтолтой салшгүй холбоотой гэдэг. Өнгөрсөн үед хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх уламжлалт аргууд байсан. Гэвч орчин үеийн залуу эх, эцгүүд уламжлалт аргаасаа мэдэхгүй, орчин үеийн арга барилаас төдийлөн сайн суралцаагүй байгаа нь бэрхшээл учруулж байна.
Орчин үед өмнөх үеэсээ өөр нийгэмд хүүхдүүд өсч торниж байна. Эцэг эх нь ч өмнөх үеэс өөр нийгэм, орчинд ажиллах боллоо. Чухам ийм нөхцөлд Монголчуудын Ураг барилдах улмаар хүүхдийн “хий нас”- ны үеэс эхлэн хэдэн насанд нь ямар ѐс журам мэдүүлж, нийгмийн зан байдлын хэм хэмжээг дэс дараатай эзэмшүүлдэг, хїїхдийнхээ нас, бие сэтгэцийн онцлогыг харгалзан хїмїїжїїлдэг арга уламжлалыг хїн амд системтэйгээр тєлєвшїїлэхэд сургалт-сурталчилгаа-судалгааны-гэсэн чиглэлээр зохион байгуулах:
Ер нь манай орны хот, хөдөөд урт, богино хугацаагаар явагдаж буй сургалтад хүний амьдрал, гэрийн аж ахуй, гэр бүл, гэр бүлийн амьдрал, эдийн засаг, менежмент, харицаа, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин гэх зэрэг асуудлыг хамарсан, иж бүрэн байдлаар хандах цаг болжээ. Гэр бүлийн боловсролд зориулсан гарын авлагыг бодлоготойгоор, цуврал байдлаар гаргамаар байна. Үүнд ихээр зардал шаардагдахгүй дээ. Үр хүүхэд, хойч үеийнхний сурган хүмүүжлийн асуудал, гэр бүлийн өнөөгийн

харилцааны өөрчлөлт, хувьсалт маань гэр бүлийн боловсролыг онцлон анхаарах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм.
Гэр бүлийг менежмент үгүйлэгдсээр
Өрх гэрүүд үйлдвэрлэл, хэрэглээний нэгж болдог. Үйлдвэрлэлийнх нь үйл ажиллагаа голдуу тухайн гэр бүлийн гишүүдийн хөдөлмөртэй холбоотой. Энэ утгаараа гэр бүлийн гишүүд өрхийн тэргүүний удирдлагын дор өрх бүлээ авч явахын тулд хамтарч ажилдаг.
Ийм нөхцөлд гэр бүлийн менежментийн болоод эдийн засгийн боловсролын асуудал анхаарал татаж байна. Хятадад эдийн засгийн бүтэц нь гэр бүлийн эдийн засаг дээр, Англид гэр бүлийн менежменттэй холбоотойгоор, Германд шийдвэр гаргах систем нь менежментэд оролцож буй ажилчдад, АНУ-д корпорац нь мэргэжлийн менежерийн үйл ажиллагаанд үндэслэгдсэн байдаг. БНСУ-д Эмэгтэйчүүдийн дээд сургуулиудад “Гэр бүлийн менежмент”, маркетинг, эдийн засаг, харилцааны сэтгэл судлал, ѐс зүй, зан араншингийн судалгаа гэх мэт нарийн мэргэжлийн сургалт явагдсаар иржээ.
Ер нь бизнесийн бөөгнөрөл гэр бүл дээр үндэслэгдэн хөгжсөн туршлага бий. Бизнесийн бөөгнөрөлд гэр бүлийн хувийн өмчийн үзэл санаа тусдаг. Бизнесийн бөөгнөрлийн ихэнх хувь өвлөгддөг. Хөгжингүй орнуудад мэргэжлийн менежментийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх асуудал тавигдаж байна.
Бизнесийн үйл ажиллагаа өргөжихөд гэр бүлийн хяналтын үйл ажиллагаа бүрэн хангаж чадахгүй. Чухам эдгээр нь гэр бүлийн менежментийг бүс нутгийн болоод дэлхий дахины үйл явцад нийцүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм. Манай орны нөхцөлд жижиг бизнес үндсэндээ өрхийн бизнесийн аж ахуй болон хувирч, тэдний мэдэлд шилжиж байна.
Ах дүү, амраг садан, нэг айл нэг төрлийн бизнес эрхлэн амжилтад хүрэх боллоо. Ийм өрхийн аж ахуйнууд манай орны бизнесийн орчинд сайн зохицож байна. Үйлдвэрлэлээ явуулахын төлөө тэмцэж байгаа өрх бүлийнхэндээ зориулсан менежментийн сургалтыг зохион байгуулах цаг болжээ. Үүнд: тийм их хөрөнгө орно гэж үү.
Сургамж зөвөлгөөнөөс хөндийрсөөр байх уу?
Дэлхийн II дайны дараагаар эрэгтэй эмэгтэйн эрх тэгш байдал ардчилалтай холбоотойгоор голлох улс орнуудад бий болжээ. Үүнийг эрдэмтэд гэр бүлийн ардчилалын үе гэдэг. Нас ахимаг нь илүү байр суурь эдэлж, эрх эдэлдэг нь зөвхөн гэр бүлийн төдийгүй нийгмийн гол зарчим болж байсан нь залуучуудын боловсролын болоод эдийн засгийнх нь өсөлт хөгжилтэй уялдан алдагдахад хүрч, залуу ахмадаасаа илүү мөнгө олдог болж байна.
Нөгөө талаар хотруу нүүж ирсэн залуус эцэг эхийн хяналт, байнгын сургамж, зөвлөлгөөнөөс хөндийрсөн. Хотод буй хамаатнаасаа ажил ихтэй учир хөндий байдаг. Хөдөөний залуус нь хотод шинээр \бага\ гэр бүлийг үүсгэх болжээ. Хотод буй гэр бүлд бэр нь хадамтайгаа хамт амьдрахыг төдийлөн хүсдэггүй. Үүнийг хамтдаа илүү хүндэтгэл үзүүлэх гээд төвөгтэй асуудлыг үүсгэдэгтэй холбон үздэг.
Хотын гэр бүлийн өөр нэг онцлог нь хөршүүдээсээ тусгаарлагдмал байдаг явдал юм. Хотод байшин нь ойрхон байдаг ч хөршүүд нь холбоо муу байх болжээ. Хотын гэр бүл нь нэг газраас нөгөө газарт алба хаших, сургуульд сурах зэргээр нүүхдээ амар болдог онцлогтой. Хотын хүмүүс нь хөрштэйгээ холбоо тогтоох цаг зав ч бага, бараг байдаггүй. Тааралдсан ч нийлээд ярих сэдэв байдаггүй. Хоѐр танил хүн бие биендээ:
- Юутай вэ?

- Юмгүй
- Танайхан сайн биз дээ? гэх зэргээр мэндчилээд өнгөрдөг.
Хотын гэр бүл нь байрлалаараа хөрш ч гэсэн нийгмийн хүрээнд бодитой хөрш байхаа больжээ. Ер нь бие биенээ мэдэх сайн хөрш айлууд цөөрөх хандлага үүсгэж байна. Үйлдвэржилт, хөдөөгөөс хотруу шилжих шилжилт, эдийн засгийн өндөр хөгжилтэй холбоотойгоор гэр бүлийн шинэ маяг үүсэхэд хүргэжээ. Жишээлбэл, хотын айлд гэхэд хооллоход ширээ, сандал хэрэглэж, өрх гэрийн тансаг байдал бий болж, орчин үеийн машин хэрэгсэл нэвтэрсэн.
Чухам ийм нөхцөлд өвөг дээдсийн уламжлалаас залуус, хойч үеийнхэндээ хэрхэн, ямар арга замаар мэдүүлж, өвлүүлвэл зүйтэй вэ? Бид бүгдээр энэ асуудалд тун ултай хандах ѐстой.
Монгол орны нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед өвөг дээдсийнхээ бүтээсэн гэр бүлийн дэвшилт өвийг эрхэмлэн, түүнээс аль шилдэг сайн, чухаг хэрэгтэйг нь сонгон авч, амьдрал ахуйдаа хэрэглэх хэвшүүлэх, залуу хойч үеийнхэндээ өвлүүлэн уламжлуулах хэрэгцээ, шаардлага урьдаас илүү чухал болж байнаа юм. Өрх гэрт ѐс, уламжлал ямар байна вэ?
Тэр өрх гэрт хир зэрэг зөв ѐс, уламжлал зонхилно вэ? Гэдгээс өрх гэр, нийгмийн хэмжээн дэх ѐс ямар байх нь шалтгаалдаг. Өнгөрсөн түүхийн явц дахь үйл явдлууд Монгол хүний амьдрал, үзэл, ард түмний ѐс, зан араншинд өөрчлөлт оруулсан ч, үе үеийнхэнд үндэсний уламжлал шинэчлэгдсээр иржээ. Эдгээрээс чухам юуг нь хэрхэн өвлөх учиртай вэ?
Єрх гэрийн хїрээнд євєг дээдсээс їе їеийхэнд євлєгдсєєр ирсэн дараах ѐсыг євлїїлвэл зїйтэйг судалгаанд їндэслэн дэвшїїлж байна. Үүнд:
1. Удам угсаа, Овгоо мэдэж, нэр төрийг нь хамгаалах
2. Угийн бичиг \гэрийн түүх\-ээ эрхэмлэн өвлөх
3. Гэр бүлийн \Их гэр “Баруун гэр”-ээ хүндэтгэх, зочлох, хүндлэх, хүүхэдтэй холбогдох ѐс зэрэг\
4. Тулгар эхийг энэрэх
5. Гэр бүл “төрөл-садан-хамаатан”-ы хамтын нөлөөллийг хадгалах, “Ургийн баяр”, “Ах дүүсийн уулзалт” хиж буй уламжлалыг дэмжин өргөжүүлэх.
Өрх айл бүрийн өөрчлөгдан хөгжиж байхын үндэс нь уламжлал шинэчлэлийн зохисыг ухаалгаар олж, өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд хойч үеийнхэндээ уламжлуулах явдал байдаг. Орчин үед ч гэр бүл тогтвортой байхад үндэсний ѐс заншил чухал нөлөөг үзүүлэх учиртай байдгийг анзаарахгүй байж болохгүй. Нийгэмд гарч ирж буй өөчлөлтүүд нь гэр бүлийн үүргийг үндсээр нь өөрчлөөгүй.
Гэр бүлийн тогтвортой байдал Монголын нийгэмд өндөр үндэслэгдсэн хэвээрээ байна.




Мөнх –Ану дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. 2006.

СЕКСИЙН ЧАДАМЖ ХАНАМЖ ТААРУУХАН БАЙГААГААС ГЭР БҮЛ САЛАХАД ХҮРДЭГ

-Амьдрал юун дээр тогтдог вэ?
-Амьдралын утга учрыг ойлгохыг хичээх нь зүйтэй. Хүний амьдрал гэдэг сэтгэлийн, харилцааны асуудал дээр тулгуурладаг. Тиймээс дурлал, хайр гэдгээс гадна энэ асуудал нэг их яригдахгүй байх гэж би боддог.
-Хайр гэж чухам юу юм бэ?
-Дурлал, хайр хоёрыг ялгаж ойлгох нь зүйтэй. Хүн гэдэг дурлаж байж хайрлана. Зүгээр дурлал, хайр талаас нь ярьвал бие биендээ итгэх итгэл, харилцан ойлголцол, сэтгэлийн аз жаргал дээр хайр тулгуурлана. Итгэж бүтсэн хайр түвшин сайхан гэр бүлийн үндэс суурь болдог.
-Хайранд насны ялгаа бий юу?
-Нийгмийн орчин хүүхдэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тиимээс өнөөгийн нөхцөлд хайр бага наснаас эхэлж байгаа.
-Хайр залуужижх тусмаа бат байдаг гэх юм?
-Өнөөгийн амьдралд бага ангийн хүүхдүүд бие биенээ хайрлах болсон. Гэхдээ энэ бол жинхэнэ хайр биш, шохоорхлын хайр. Харин ахлах, дунд ангийнхны хувьд мөрөөдлийн, романтик хайр руу орж байна. Гэрлэлт оройтох шинжтэй болсноор жинхэнэ хайр ч мөн оройтох хандлагатай болсон.
-Хайраа олохын тулд…
-Жинхэнэ хайрыг олохын тулд зөвөлгөө зөвлөмжийг мэдээд зогсохгүй зохих хэмжээний туршлагатай байх хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс зөвлөж чиглүүлэх нь зүйтэй л дээ. Манай эцэг, эх үр хүүхдүүдийн хоорондын хаагдмал харьцаа нь нэг талаас зорьсон хайрыг унтраах үндэс болж байна. Тухайлбал охин нь нэг найз залуутай болоход “наадах чинь юм уу” гэх зэргээр үл тоомсорлох нь нөгөө талаас зүтгэсэн хайрыг унтраах жишээтэй.
-Эмэгтэй хүн ер нь ямар байх ёстой юм бэ?
-Цэвэр ичимтгий, нөхөр /эхнэр/-өө хайрладаг, намбатай төрх нь Азийн орнуудын сайхан ёс. Үүн дээр тулгуурлаад орчин үед нээлттэй байдлаа зөв

илэрхийлээд, эелдэг харилцаатай байх нь өнөөгийн залуусын сайхан төрх болно. Би охид, бүсгүйчүүдээ ийм байгаасай гэж хүсдэг. ..
-Эмэгтэй хүний эрхэм чанар…
-Даруу, хүнийг сайн ойлгодог, ханьдаа халамжтай, итгэл үзүүлдэг шинж нь Монгол бүсгүйн эрхэм чанар юм.
-Эмэгтэй хүн, гоо сайхны таашаал гэж…
-Хамгийн гол нь сэтгэлийн гоо сайхны таашаал байх ёстой. Манай бүсгүйчүүд эрт дээр үеэс гоо сайхны хүчтэй мэдрэмжтэй байсан. Энэ нь Монголчуудын бэлгэдэлээс харагддаг шүү дээ. Юмыг бүтнэ болно гэж боддог сэтгэлээс нь илүү ихээр харагдах байх.
-Гэр бүлд гүйцэтгэх эмэгтэй хүний үүрэг…
-Эмэгтэйчүүд маань дуртай ажлаа эрхэлж, амьдралаа дээшлүүлэхийн төлөө зүтгэж явна. Үүнийгээ дагаад ч өндөр боловсрол, чадвартай болж байгаа. Цаашдаа эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг маш сайхан гарч ирнэ. Үүнийг эрчүүд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ манай эрчүүд муугүй ээ! Гагцхүү тэдэнд гэр бүлийн боловсрол дутагдаад байна.
-Гэр бүлийн боловсрол гэж…
-Хөгжиж буй орнууд гэр бүлийн боловсролын асуудалд өргөн хүрээтэй ханддаг. Тиимээс үүнийг ярихаас өөр аргагүй л дээ. Гэр бүлийн боловсролд гэр бүлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх арга барил гэх мэт олон асуудлыг хамруулж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эдгээрээс зохих мэдлэгийг олж авах нь чухал…
-Та гэр бүлийн харьцаа хөндийрч байна гэлээ…
-Зах зээлийн нийгмийн амьдралын төлөөх тэмцэл нь гэр бүлийн харьцааг хөндийрүүлэхэд хүргэж байна. Айл өрх төдийгүй энгийн хүмүүсийн хүрээнд ч гэсэн харьцаа хөндийрч байгаа. Тухайлбал найзууд уулзаад…”Сайн уу? Сайн!” гээд өнгөрөх жишээтэй. Энэ харилцааг ойртуулахын тулд үгээ ойлголцох, бие биенээ ойлгож, хүндэтгэх асуудлыг хурц дэвшүүлж тавих нь чухал.
-Гэр бүлийн аз жаргал гэж…
-Энэ нь цэвэр итгэл хайрын тулгуур багана юм. Хоёр талаасаа сэтгэл түвшин байх нь аз жаргалтай гэр бүл юм. Хоёр талаасаа сэтгэл түвшин байна гэдэг нь харилцааны асуудал. Тиимээс хайр, дурлал, итгэл, аз жаргалаас тогтвортой гэр бүл бий болно.
-Ханиа зөв сонгохын тул…
-Харсантайгаа гэрлэж болохгүй, цаг үе ч тийм биш. Яагаад гэхээр хүмүүсийн хоорондын ялгаа хүчтэй болсон өнөө үед зайлшгүй анхаарах асуудал бол ханиа зөв сонгох. Ингэхийн тулд мэнгэ төөргөө сайн мэдэж байх шаардлагатай. Тиимээс удас угсаагаа маш сайн мэдэхээс гадна цаад хүнийхээ удмыг сайтар судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь суухад зүгээр байсан хорин жилийн дараа архи уугаад… гэлцдэг. Үүнийг нь нарийн хөөвөл удмын давталт болж таардаг л даа.
-Яагаад нөхөрт гардаггүй вэ?
“Та ажил ажил гээд…” өөртөө зав гарахгүй байгаа юм биш биз. Ер нь тэгээд энэ асуудлыг хувь хүн өөрөөсөө эрэх хэрэгтэй. Ямар сайхан, хүнд хань

болохоор ээжийн охин аль байшин саванд байгааг аавын хүү яаж олох юм бэ. Тиимээс та өөрийгөө нийгэмд нээж өгөх хэрэгтэй. Кино үзэж, бүжгэнд ор л доо.
-Гэр бүл салалтын шалтгаан…
-Салалтын язгуур зүйл нь гэр бүлийн буруу харилцаа, сэтгэл түвшин бус байдал юм. Түүнээс биш архи, завхайрал энэ тэр ерөөсөө ч биш. Гэхдээ энэ тоо гэр бүлийн хэлбэрт /хамтран, гэрээгээр амьдрах/ гарч байгаа өөрчлөлт хийгээд гэрлэх нас хойшилж байгаатай холбоотойгоор ойрын жилүүдэд салалт багасна.
-Гэр бүлд гүйцэтгэх сексийн үүрэг…
-Гэр бүлийн тогтвортой байх нэг үндсэн нөхцөл. Сексийн чадамж ханамж, тааруухан байгаагаас хөрч хөндийрч салахдаа хүрч байна. Үүн дээр манай эрэгтэй, эмэгтэйчүүд дүгнэлт хийх хэрэгтэй. Өнөөдөр сексийн харилцаанд өөрчлөлт гарч байгаа, гарах ч ёстой. Энэ харилцаанд ороод яваа, хийж чадаж байгаа улс бол тогтмол хугацаанд аятай нөхцөлд санасан зорилгоо сайн сайхан хийж явах нь амьдралд чухал байна. Энэ бол их нарийн асуудал тиймээс их нямбай хандах хэрэгтэй.
-Нууц амраг байх ёстой юу?
-Өөрийнхөө үүсгэсэн алдааг бусдад тохох явдал юм. Завхайрал, хүнтэй далдуур явах, нууц амраг гэдэг бол харьцаанаас л үүсч байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь өөрийгөө дүгнэх хэрэгтэй.
Үг бол хүнийг алж ч болно аварч ч болно. Тэгэхээр эмэгтэй хүн, нөхрөө халамжилдаг өөрийгөө нөхөртөө ойлгуулахыг хичээдэг байвал янз бүрийн асуудал, маргаан үүсэхгүй.
-Хардалтыг өвчин гэх юм…
-Хүн болгонд энэ асуудал байдаг. Энэ нь зохих хэмжээнд байх ёстой. Яагаад гэхээр бусдаас шилж сонгож, түүнийгээ өмчилж байгаа учраас. Хардалт гэдэг зөвхөн хайрлахын хардалт ч биш л дээ. Сайхан, чанартай, ухаантай зүйлийг ч хардах явдал байж л байсан.
-Залуусын сайхан чанар…
-Аливааг үнэлж, дүгнэдэг голч чанар манай залууст өвлөгдөж байна. Өөрөөр хэлбэл залуучууд ухаалаг болж байна гэж хэлье. Монгол орныг зөв жолоодож чадна гадагт итгэж байна. Ер нь тэгээд Монгол бол залуусын орон шүү дээ.
-Охидын хүмүүжил доройтлоо гэх болж…
-Нийгмийн харилцаанд гарч байгаа эерэг, сөрөг үзэгдлүүд хийгээд гэр бүлийн амьдралд ардчилал нэвтэрсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл чөлөөт байдал, чөлөөт сонголт, боломж нэвтэрсэн. Тиймээс энэ асуудлыг хөвгүүд охидын аль алинд нь хамааруулж үзэх ёстой. Яахав илрэх хэлбэрийн хувьд эмэгтэй хүний ерөнхий шинж чанар, үйл хөдлөл нь гадагшаа байдгаас охид илүү өртөгдөж байж болно. Охид болохоо болилоо гэх юм. Үнэндээ тийм биш. Энэ бол тодорхой хүрээний асуудал.
-Хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах ёстой вэ?
-Эцэг эхчүүд маань хүүхдээ сайн хүн болгоно гэдгийг гадаад хэл, компьютер, дээд боловсрол эзэмшүүлэх, гадаадад сургах гэдгээр ойлгодог. Үнэндээ энэ нь тийм биш л дээ. Манайханд одоог хүртэл сэтгэл зүйн боловсрол олгох сургалт хийгдээгүй байна. Уг боловсролыг олгосноор нийгэмд хөлөө зөв

олж, бусдыг өөртөө татаж чадахаар харьцаж, гэр бүл амьдралд зөв бэлтгэгдэж архи тамхи буруу зангаас хол байж чадна.
-Хамтран амьдрачдыг хэрхэн ойлгох ёстой вэ?
-Энэ нь албан бус гэрлэлт. Монгол гэр бүлийн хууль шинэчлэгдэнэ гэж ярьж байна. Цаашдаа үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Яагаад гэхээр энэ бол хүний эрхийн асуудал. Гэхдээ энэ бол нууц амрагийн асуудал биш. Энэ бол амьдарч байгаа хэлбэрийн асуудал шүү дээ.
-Манай уншигчдад хандаад…
-Орчин цагтай нийлээд Монгол гэр бүл хүчтэй өөрчлөгдөж байна. Ийм үед та бүхэн гэр бүлийн харилцаандаа анхаараарай. Үгээ ойлголцож, бие биенээ хайрлаж, хүндэтгэж, итгэж чадвал сэтгэл түвшин амьдарцгаах болно. Үүний төлөө хамтдаа нэгдэцгээе гэж хэлмээр байна.




“ХАНЬ” СОНИН. 2007.

МОНГОЛ ХҮҮХЭД УЯАНДАА ЧАНГАРДАГ

Эцэг, эх бүр л сайн хүүхэдтэй болохыг хүсдэг. Тиймээс зарим нь сайн хүмүүжил, өндөр боловсрол олгохын тулд хамгаа зориулна. Нөгөө хэсэг нь сайн хүүхэд төрөлхийн байдаг гэж үздэг. Харин “Улаанбаатар” дээд сургуулийн Монгол судлалын төвийн захирал, гэр бүл судлаач Т.Намжил сайн хүүхдийг төрүүлдэг гэж ярьсан юм.
-Яаж сайн хүүхэдтэй болох вэ?
-Наадахыг чинь хүн бүр л асуудаг юм. Сайн гэр бүлийн үр удам нь ч сайн байна. Үр тарианд сайн үр гэж байна. Тиймээс сайн хүүхэдтэй болохын тулд үрээс эхлэн анхаарах хэрэгтэй. Сайн удмаас л сайн хүүхэд төрнө. Зарим хүн хүүхдийг эхийн хэвлийд байхад нь муу юм үзүүлэхгүй байх тухай ярьдаг. Харин би үүнээс ч өмнө ханиа сонгохоос эхлэн анхаарах хэрэгтэй гэж хэлэх байна.
Монгол удмын чанар сайн байгаа нь нутаг устай нь холбоотой. Ханиа зөв сонгож, заяаны ханиа олвол сайн үр заяана. Удам угшил гэдэг юм хурдан моринд ч, хүнд ч

байна. Орчин үед залуус хэзээ, хэнтэй гэрлэхээ өөрсдөө шийддэг болсон болохоор үүнийг эсэргүүцэх байх л даа.
-Элит гэр бүлээс гаралтай гэж ярьдаг. Элит гэр бүлээс л элит хүүхэд төрдөг үү?
-Сайн үр элит гэр бүлд ч, ядуу айлд ч бий. -Тэгвэл сайн ханийг хэрхэн таних вэ?
-Сайн, муу эр, эм, хүүхдийн шинжийг эрт үеэс зааж таниулж ирсэн. Үүнийг одоо хүмүүст таниулж мэдүүлэх хэрэгтэй байна. Мөн удам судар гэж том асуудал бий.
-Монгол хүүхэд бусад, тэр дундаа Азийн өөр үндэстнийхээс ямар ялгаатай вэ? Зүс царайг оруулахгүйгээр…
-Энэ бол генээс өөр асуудал. Эртнээс өндөрлөг газарт, эрс тэс уур амьсгалд нүүдлийн мал маллаж ирсэнтэйгээ холбоотойгоор гэр бүл, бие, хэл, сэтгэхүйн онцлог гарч ирнэ. Тэвчээртэй, уужуу дотортой, зоригтой, тогтуун зантай голч хүүхэд төрдөг байсан. Монголчууд суурьшмал амьдралд шилжсэнээр энэ нь өөрчлөгдөж байна. Цаашид ч өөрчлөгдөнө. Сайн чанарыг нь унтраахгүй байх нь чухал. Тиймээс монгол удмынхаа хүнтэй л гэрлэх хэрэгтэй. Хар, шартай суух нь хүний эрх ч гэлээ бидний генийг гүйцэхгүй хүнтэй бүү гэрлээрэй гэж л залуустаа захимаар. Монгол удмаа авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Яаран дэлхийтэй холилдох шаардлагагүй.
-Одоо хүүхдийг өлгийдөхөөс татгалзаж эхэллээ. Манайхаас өөр хүүхдээ өлгийддөг улс хэр олон байдаг юм бол?
-Би олон орны хүүхдийн өлгийг харж байсан. Манай өлгий тэднээс өөр, өлгийдөх хатуу дэгтэй. Жавхайтал гурав ороож, толгойг нь хумайлгаж өлгийддөг. Хүүхэд өлгийдөө сунайж царай нь улаа бутраад эрүүл чийрэг өсдөг юм. Энэ нь хүүхдийг ч гадны аюулаас хамгаалдаг. Гэтэл одоо манайд хүүхдийг өлгийгүй өсгөх гадны төсөл хэрэгжүүлж байна гэнэ. Уг чанартаа өлгий хүүхдийг чангалж өгдөг. Өсөлтөд нь огтхон ч саад болдоггүй. Манай хүүхдүүд булчинлаг чанга биетэй байдгийн нэг нууц нь энэ. Өлгийнөөсөө гараа авах гэж оролдох нь нярай хүүхдэд дасгал болдог юм. Барууныг дуурайгаад сул өсгөвөл сул биетэй, өвчлөмтгий хүүхэд л болно.
-Залуу эцэг, эхчүүд хүүхдээ бүүвэйлж чадахаа больсон шиг байна. Хүүхдээ дуулж бүүвэйлдэг үндэстэн хэр олон байдаг бол?
-Бүүвэйн дуу бол зөвхөн хүүхэд унтуулах хэрэгсэл биш. Улс үндэстнүүдийн бүүвэйн дуунууд бүгд л хүмүүжлийн ач холбогдолтой байдаг. Эхийнхээ намуухан дуулахыг хүүхэд сонсоод тайвширдаг юм. Одооны эхчүүд бүүвэйлж чадахаа байжээ. Хөхүүлээд л сэгсрээд байдаг. Үүнээс болоод хүүхэд амархан цочин сэрж байна. Бүүвэйн дуугаар эх хүүхэд хоорондоо харьцдаг юм шүү дээ.
-Одооны хүүхэд хүмүүжилгүй болжээ гэдэг. Дээр үеийнхэн хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байсан юм бол?
-Эхийн хэвлийд үр тогтоод 14 хономогц л хүүхдийн хүмүүжил эхэлдэг. Эхийн хэвлийд бойжиж байх үед нь, төрөн төртөл нь cap тутам өөр өөр зүйлд анхаарах хэрэгтэй. Дээд үеийнхэн үүнийг мэдэж хэрэгжүүлсээр ирсэн. Аргал түүж, үнээгээ саан, морио унаж байгаад л төрүүлдэг байсан гэдэг. Харин чухам аль үед юу хийж болохгүй, юунд анхаарах хэрэгтэйг тэд мэддэг байж. Эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн гурван сартайд нь сонсгол, харааны эрхтэн хөгждөг. Энэ үед нь эхчүүд телевизээр аймшгийн кино үзээд байна.
-Аавууд хүүхдээ хэвлийд байх үед нь яаж анхаарах хэрэгтэй вэ?
-Хүүхдийн хамгийн их юм сурдаг үе нь энэ. Энэ үед аавууд чи хүүхдээ гаргаад байж бай гээд гадаад яваад өгч болохгүй. Одоо эхнэрээ бие давхар болмогц л нөхөр нь ажил хийнэ гээд Солонгос яваад өгдөг боллоо. Хүүхэд олдсоноос эхлээд гурван нас хүртэл хөгжлийнх нь алтан үе. Үүнийг алдаж болохгүй. Намайг дунд сургуульд байхад Бах гурван настайдаа хөгжим зохиожээ гэж заадаг байсан. Үүнийг одоо судлаад үзэхэд түүнийг эх, эцэг нь зорилготой хүмүүжүүлж өсгөсөн байна. Одоо бол хүүхдээ таван нас

хүрмэгц нь англи, хятад хэл сургана гээд чирдэг боллоо. Гэтэл монголчууд эртнээсээ хүүхдийн суурь мэдлэгт анхаарч иржээ. Хөгжлийн алтан үед нь оюун ухаан, хүмүүжил, бие бялдарт нь адилхан анхаарна гэсэн үг. Тэгэхгүйгээр багшид хүүхдээ тушаагаад орхичихож байна.
-Хүүхдийн бие бялдрын хөгжилд багаас нь анхаардаг байсан гэж та ярилаа. Хөл нүцгэн явуулахаас эхэлдэг гэж үү?
-Үүнээс ч өмнө эхэлнэ. Монголчууд хүүхэд уяандаа чангардаг гэж ярьдаг байсан. Хүүхэд уяанаасаа татаж босдог, алдуурах гэж оролддог. Энэ нь аюул ослоос хамгаалах, танин мэдүүлэх, өсгөх ач холбогдолтой. Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд надаас уяаны талаар асуугаад л байсан. Гэтэл энэ сэдвээр дараа нь эрдмийн зэрэг хамгаалсан гэсэн шүү. Тэд тахим тахим гэж явдаг бол монголчууд цэргийн хүн шиг алхдаг. Энэ бол уяа өлгийний хүч юм.
-Манайхаас өөр хүүхдээ уядаг улс үндэстэн бий юу?
-Бараг л байхгүй болов уу. Би мэдэхгүй юм.
-Хөдөөний хүүхэд чийрэг, булчинлаг ч намхан байдаг. Одоо чинь өндөр болохыг хүсдэг болсон шүү дээ.
-Өндөр гэдэг бол тоон үзүүлэлт. Хөдөөний хүүхдийн бие бялдар баргийн юманд тэсвэртэй, барагтай л өвчин тусахгүй. Үүнд чанар байгаа юм. Too хэрэгтэй юү, чанар хэрэгтэй юү?
-Таныхаар бол хүүхдээ хүмүүжүүлэх гээд гэртээ ажилгүй сууж таарах нь.
-Энэ бол үнэхээр нэргүй ажил. Өнөөдөр эцэг, эхчүүд ажил хөөгөөд, хүүхдээ утсаар удирдаж байна. Бололцоотой нь гэрийн үйлчлэгчтэй. Орой гэртээ очиход нүд ам нь бүтэн байвал боллоо. Тэд яаж эцэг, эхийг нь орлож, хүүхдийг хүмүүжүүлэх вэ дэ, үгэнд нь ч орохгүй. Гурван жилийн цалинтай чөлөөг эхчүүдэд өгдөг байлаа. Үүнийг сэргээмээр байна. Одоо бол хүүхэд гаргавал ажилгүй болно. Түүнээс биш хүүхдэд 10 мянган төгрөг өгөөд ямар хэрэгтэй юм. Суурин амьдралд хүүхэд хүмүүжүүлэх аргыг олж өгмөөр байна.
-Гэрт амьдрах нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Эхчүүд хүүхдээ өвөртлөөд унтдаг шүү дээ.
-Гэрт нэг дороо байхад хүүхэд ээж, аавынхаа эрчмийг авдаг. Болж л өгвөл хүүхдээ өвөртлөөд, үгүй дээ л нэг өрөөнд унтах хэрэгтэй. Аавууд өвөр дээрээ суулгаж байвал зүгээр. Тусад нь өрөөнд оруулчихаад унт гээд гэрлийг нь унтраагаад, бөөн айдас жихүүцэл дунд орхичихдог. Оройд үлгэр ярьж, ном уншиж өгвөл мөрөөдөлд умбаж, сайхан зүүд зүүдлэн тайван унтдаг юм.
-Олуул өссөний сайн тал юу байна?
-Олуул байх тусам хүүхдийн өсөлт хөгжилтөд түлхэц өгнө. Хүүхдийн хоорондын харилцаа шиг дотно зүйл үгүй. Тэд илэн далангүйгээр хоорондоо маш их мэдээлэл дамжуулдаг. Ууган хүүхдээ аав, ээж, эмээ өвөө нь сайн хүмүүжүүлнэ. Тэр нь дүүгээ сургана. Олуул байснаар хамтач, эвсэг болдог. Үг дааж, олны дунд биеэ авч явж сурна.
-Үг даах байтугай сонсохоо больсон юм биш үү?
-Хүүхдэд үг хэлэхээ больжээ. Үг хэлэхгүй юм чинь яаж даах юм бэ. Миний хүүхэд л биш бол хамаагүй гэсэн амиа бодсон үзэл ноёрхож байна. Ядаж төрөл садан дотроо ахмад нь залуустаа үг хэлдэг болъё. Оновчтой сургаал хайрлахгүй бол олон үг сонсохгүй л дээ.
-Би гэдэг үзэлд буруу бий юү?
-Энэ бол зөв. Гэхдээ ойворгон, сагсуу байж болохгүй. Ядуу хүний хүүхэд чөлөөтэй байдаг тул буруу замаар орохдоо амархан. Гайгүй амьдралтай айлын хүүхэд дураараа харагддаг ч тийм биш. Ээж нь миний хүү тийм ийм юм сурах ёстой гээд юу хийхийг нь алхам тутамд зааж, чөлөөт байдлыг нь алдагдуулж, олноос хөндийрүүлдэг.
-Хүүхдийг эмээ, өвөөд нь даатгах нь хэр зөв бэ?

-Сайн талтай. Гэхдээ ил хайраар эрхлүүлчихдэг нь сул тал. Энэ нь хүүхдийг энхрийлж буй хэрэг биш юм. Дандаа буруу зүйлийг нь урамшуулдаг.
-Тоглоом бол хүмүүжлийн том зэвсэг гэдэг. Одоо тоглоом хаашаа хөгжиж байна?
-Дээр үеэс мод, чулуу гээд байгалийн бүтээгдэхүүнээр хүүхэд тоглож ирсэн. Түүгээр дамжуулан хүүхэд байгалийг танин мэддэг байлаа. Одоо ч тоглоом хүртэл айдас төрүүлж байна. Насанд нь таараагүй янз бүрийн юмаар эрхлүүлж байж гэмтэх, тахир дутуу болох ч явдал гардаг боллоо. Ардын оньсон тоглоомыг хүүхэд байтугай томчууд мэдэхгүй болохоор тоглохгүй байна л даа.
-Эцсийн асуултыг танд үлдээе.
-Нэг хүүхэд харуулчихаад монгол хүүхэд гэх аргагүй болжээ. Хот, хөдөө, хотын хөдөө, хөдөөгийн хот гэсэн дөрвөн янзын монгол хүүхэд бий боллоо. Энэ бүгдэд ялгавартай бодлогоор хандах хэрэгтэй. Төрөөс гаргасан ерөнхий бодлогыг задалж боловсруулмаар юм.




“Өнөөдөр” 2005.05.12

СЕКС БОЛ ГЭР БҮЛИИН ХАРИЛЦААНЫ ДАЛД ШАЛТГААН

Гэр бүлийн харилцааны асуудал альч нийгмийн үед нарийн, ээдрээтэй асуудлын тоонд орсоор ирсэн. Энэ харилцаа чөлөөт нийгмийн тогтолцоотой холбоотойгоор орчин үвд улам төвөгтэй болж байгаа тухай гэр бүл судлаач, доктор Т.Намжил ярьж байсан. Судалгааны дүнд хос гэр бүлийн хүрээнд 150 гаруй харилцаа байдгаас 50 гаруй 150 гаруй хүний хоорондынх нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн дүгнэлт гарсан байна.
Та гэр бүл судлалаар нэлээн олон жил ажиллаж байгаа. Таны бодлоор гэр бүлийн гол зорчил юунаас үүсдэг вэ?
Хамгийн гол зүйл бол харилцааны асуудал. Гэр бүлийн харилцаа гэдэг бол маш өргөн хүрээтэй, хоорондоо нарийн сүлжилдсэн харилцаа. Эдгээрээс 50 гаруй хүн хоорондын харилцаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эхнэр, нөхрийн харилцаа тун чухал. Шинэ тутам гэр бүл болж байгаа хүмүүс бие биенээ ойлгох тал дээр их анхаарах хэрэгтэй байна. 2 өөр орчинд төрж, өссөн, 2 өөр үзэл бодолтой хүмүүс санал бодол зөрөлдөх, маргалдах явдал цөөнгүй. Тиймээс бие биендээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцож, маргааныг цааш нь даамжруулахгүй байх хэрэгтэй. Гэр бүл салалтыг эмх замбараагүй байдалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэхдээ судлаад үзэхэд үнэндээ харилцааны зөрчил, харилцан ойлголцоогүйгээс болсон байх нь маш элбэг байна. Харилцааны зөрчил үүсдэг нэг гол шалтгаан нь маргаан. Маргаан бол гэр бүлийн амьдралд байх ѐстой асуудал. Харин тэр маргаанаар маргалдаж, улмаар хэрүүл зодоон үүсгэдэг. Үүний цаад шалтгаан нь гэр бүлийн 2 цөм харилцан биенээ ойлгоогүйтэй л холбоотой.
Тэгвэл ийм байдалд орохгүйн тулд юуг анхаарах ѐстой вэ?
Энд би 3 зүйлийг онцолмоор байна. Нэгд, эрэгтэй хүн эхнэрээ өөр шигээ боддог, эсрэгээрээ эхнэр нь эр нөхрөө бас өөр шигээ бодоод явдаг. Өөрөөр хэлбэл хүйсийн холбоотой сэтгэл зүйн ялгаа энд илэрч гарч ирдэг. Тиймээс эр эм хүмүүс аливаа асуудалд хандахдаа өөр өөр байдгийг мэддэг байх нь чухал. Хоѐрт, амьдралын үе болгонд 2 биендээ нээлттэй хандах, тэр үе болгоны өөрчлөлтөд бэлэн байх асуудал. Үүнийг би залуустаа бүр онцолж хэлмээр байна. Төрлөө, өлгийнөөс гарлаа, хэлд орлоо, сургуульд орлоо, эхнэр нөхөр боллоо, хүүхэд гаргалаа. Энэ болгоныг үе гээд байгаа юм. Энэ үе болгонд хүний амьдрал болон сэтгэл зүйд өөрчлөлтүүд гардаг. Үүнийг сайн мэдэрч, хандах хэрэгтэй. Гуравт, сексийн харилцаа. Бүх зүйл нээлттэй болсон өнөө үед энэ талаар хэлэхээс өөр аргагүй болсон. Энэ дээр би нэг жишээ татъя. 20 жил амьдарсан, 2 хүүхэдтэй гэр бүл. Гэтэл эхнэр нь сүүлийн үед манай хүн архи уугаад, гэртээ ирдэггүй, нэг юмтай яваад байгаа бололтой гэж байгаа юм. Үүнийг судлаад үзсэн чинь цаад шалтгаан нь эхнэрт нь байсан. Өөрөөр хэлбэл, сексийн дутагдал байсан. Үүнийг эхнэр, нөхөр хоѐул ойлгоод, нөхөр нь өөр хүүхэнтэй далдуур явалдахаа больж, амьдрал нь хэвийн байдалдаа орсон. Хүмүүс харилцааны зөрчлөө өөр газраас буюу

мөнгө төгрөгнөөс боллоо гээд байдаг. Эндээс би юу гэж хэлэх гээд байна гэвэл гэр бүлийн харилцааны зөрчлийн далд шалтгаан нь секс байдаг.
Секс гэснээс гэр бүлийн тогтвортой оршин тогтнох үндэс нь хайр, секс, үр хүүхэд гээд янз бүрээр ярьдаг. Таны бодол сонирхолтой байна?
Хайр, итгэл, аз жаргал. Би ингэж хэлнэ. Гэхдээ дурлал өөр асуудал шүү. Секс чинь хайр дотроо оршиж байгаа. Хайрын чинь нэг үндэс гэж ч болно. Хайр байхгүй бол юун секс байх юм. Өөрийнхөө зорилгод л бие биенээ ашиглаж байгаа явдал шүү дээ. Сексийн харилцаа мөнхөд байх зүйл. маш том бие даасан асуудал. Их шалтгаан хүчтэй нөлөөтэй. Эдийн засаг тэгж ярьвал тийм чухал зүйл биш шүү дээ. Орчин үед гэрээтэй гэр бүл бий болж байна. Хоѐулаа хамт амьдарна, салахдаа энийгээ ингэж хувааж авна гэж гэрээ хийж суухад бэлэн болчихоод байна. Үүнийг хамтран амьдрах гэж байгаа юм. Энэ бол байж болох асуудал. Энэ тохиолдолд салалтын албан ѐсны тоо бүртгэл буурч байна. Бие биенээ таних гээд явж байгааг хамтран амьдрахтай андуурч болохгүй.
Гэр бүл салалтын шалтгааныг нийгэмтэй холбож тайлбарлах нь элбэг байдаг юм билээ. Энэ тухайд та юу ярих вэ?
Тэгэлгүй яахав. Маш их нөлөөлдөг зүйл. Социализмын үед гэр бүл, гэр бүлийн ѐс суртахуунд тодорхой хэмжээний хууль үйлчилдэг байсан. Гэтэл 90-ээд оноос хойш нийгмийн хөгжлөө дагаад нөгөө ардчилал маань гэр бүлийн харилцаанд хүртэл нэвтэрсэн. Чөлөөт сонголт, боломж өргөн болсон. Өмнө нь нэг үзэл суртал, нэг загвар үйлчилж байх үед байсан гэр бүл задралд орж эхэлсэн. Би энэ хүнтэй суусан ч чахав. Суугаагүй ч яахав. Суугаад салсан ч яахав гэдэг бодол бий болсон. Салалт сүүлийн 10 жилийн байдлаар өсөж байна. Өсөх ч ѐстой. Яагаад гэвэл чөлөөт сонголт, боломжтой холбоотой асуудал. Гэр бүлийн харицлаа цаашдаа улам их төвөгтэй болно шүү. Зах зээл гэдэг маань эдрийн засгийн талаасаа маш хүчтэй нөлөөлж, хүмүүс хувиа борлуулж, довоо шарлуулна гэсэн үзлээр асуудалд ханддаг болж байна. Азиуд тэр дундаа монгол хүмүүсийн харилцаа ураг төрлийн холбоон дээр үндэслэгддэг. Баруунд бол хөндий харилцаатай байдаг. Хүүхэд 16 нас хүрлээ бол явуулчихна. Манай харилцаа бол үхтэл үр харам гээд л сургуульд сургана, ажилд оруулна, үр хүүхдийг нь харж хандана.





“Хөх толбо” сонин. 2006.

ХОЛЫН ХАМААТНУУД ХООРОНДОО ГЭРЛЭСЭН ТОХИОЛДЛУУД ГАРЧ БАЙНА

Гэр бүл бидний амьдралын салшгүй хэсэг билээ. Бид гэр бүлээсээ халуун дулаан уур амьсгал, дотно харилцааг илүүтэй мэдэрдэг. Бие сэтгэлийн чухал хэсэг болсон гэр бүлээ бид яаж илүү аз жаргалтай байлгах вэ? Ер нь гэр бүлийн аз жаргалын үндэс, дээдлэн эрхэмлэх ариун нандин зүйл юу юм бол, монголын гэр бүлийн харилцаа ямар нөхцөл байдалд байгаа вэ гэх мэт асуудлуудыг хөндөн Улаанбаатар дээд сургуулийн Монгол судлалын төвийн захирал, доктор, профессор Т.Намжилтай ярилцсанаа толилуулъя.
Та гэр бүл судлалаар олон жил дагнан ажиллаж, судалгаа шинжилгээний бүтээлүүд ном зохиол бичиж, сэтгүүл эрхлэн гаргаж байсан туршлагатай хүн. Монголын гэр бүлийн нөхцөл байдалд хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Манай Монголд гэр бүл судлал шинжлэх ухааны түвшинд хараахан хүрч чадаагүй байна. Гэр бүлийн амьдрал 4-5 жил тутам ихээр өөрчлөгдөж байгаа учир энэ талаар байнга судалгаа хийх шаардлагатай. Нийгмийн амьдрал түүхийн богино хугацаанд эрс өөрчлөгдөж байгаагаас монголын гэр бүлийн харилцааг боловсронгуй болгох шаардлага гарч байна. Гэр бүлийн харилцаа нийгмийн амьдрал, өөрчлөлт шинэчлэлтээс хоцрохгүй байх асуудал тулгарч байгаа.
Засгийн газраас гэр бүлийн жил зарлаж байсан нь гэр бүл, үр хүүхдийн төлөө анхаарал тавих явдлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Ахлах ангийнхан, залуу гэр бүлүүд, гэрлэх гэж байгаа залуучууд гэр бүлийн талаар маш их сонирхож анхаарах болжээ. Жишээлэхэд: биднийг хөвгүүдийн клубд гэр бүлийн талаар лекц уншихад тэд ихэд анхааран сонсдог. Зарим албан байгууллагууд урьж гэр бүлийн ярих, лекц хийлгэх болсон.
Дунд сургуулийн сурагчид гэр бүлийн амьдарлын талаар, гэрлэх насныхан ханиа яаж сонгох тухай, гэрлэсэн хүмүүс хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэхийг илүүтэй сонирхдог.
Манай улсын гэр бүлийн байдлыг нийгмийн хүрээнд нь авч үзвэл нэлээд хямралтай байгаа бөгөөд энэ нь олон зүйлээр илэрч байна. Гэр бүлийн амьдралд анхаарахгүй бол болохгүй байна. Гэр бүлийн асуудалд байнга анхаарч, судалж, хариу өгч байх ёстой.
Ерөнхийдөө Монголчуудын гэр бүлийн хүрээний амьдралын ололттой тал нь давамгайлаад байна уу, дутагдалтай тал нь давамгайлаад байна уу?
- Судлаачийн хувиар бол аль нэг тал нь давамгайлж байна гэж үзэхгүй. Муу тал байвч арилгах боломжтой гэж үзэж байна.
Монгол гэр бүлийн орчин дэлхий дахины гэр бүлийн амьдралтай нягт холбоотой болсон учир гэр бүлийн амьдарлын асуудлуудаа дангаараа дотооддоо шийдэхэд бэрхшээлтэй болсон. Гадаад харилцаа нээлттэй болсноос сөрөг үзэгдэл ч орж ирж байна.
Ололттой тал нь гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлтэй болсон, залуучууд соёлын дэвшилтэт өв уламжлалаасаа суралцах хүсэл эрмэлзэлтэй болсон, нэг үеэ бодвол хүмүүс гэр бүлийн боловсролоо нэмэгдүүлэхийг хичээх болсон гэх мэт юм.

Гэр бүлийн амьдралын суурь асуудлуудыг анхаарах явдал дутагдалтай, удам угсаагаа мэдэх асуудал муу байна. Нийгмээс шалтгаалан гэр бүлийн амьдралд гарч буй өөрчлөлтийг иргэд тэр бүр мэдэрч чадахгүй байгаа. Төрөлт буурах, гэр бүл салалт нэмэгдэх зэрэг үзэгдлийг гайхан хүлээж авдаг. Ардчилсан нийгэмд шилжсэн нь гэр бүлийн амьдралд нөлөөлсөөр байгаа. Тйимээс асуудлыг ул үндэстэйгээр авч үзэлгүй залуучуудыг утга учиргүй буруутгаад хэрэггүй.
Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээл дээр идэвхитэй орох болсон нь сайн зүйл боловч нөгөө талаар хүүхэд эзэнгүйдэх, төрөлт буурах, гэр бүл салах хандлага бий болж байна. Олон шалтгаанаар гарлах нас хойшилж эмэгтэйчүүд дунджаар 24-29, эрэгтэйчүүд 25-30 насны хооронд гэрлэх боллоо. Залуус цаг заваар хомс байгаагийн зэрэгцээ гэрлэлтийг цаг хугацаа, зардал шаардсан зүйл гэж үзэх явдал байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ажил гэсээр яваад бие биенээ муу мэдэж, сайн ойлголцохгүй болж байна.
Аливаад сэтгэл зүрхнийхээ үүднээс хандах, сэтгэл зүрхтэй нь ажиллах явдал дутаад байна. Сэтгэл зүрхний хүмүүжил гэж байх ёстой л доо.
Манай нийгэмд гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа нэлээд газар авч, зарим хүний хуввп жирийн л зүйл болон хувирсан байх юм. Энэ явдал нь гэр бүл, нийгмийн амьдрал, тэр дотроо хүүхдийн хүмүүжил, төлөвшилд ямраар нөлөөлөх талаар таны бодол?
Энэ үзэгдлийг нийгмийн хүрээнд хавтгайруулан ойлгож болохгүй. Тодорхой хүрээнд, боломжийн хөрөнгө, албан тушаалтай хүмүүсийн хувьд илүүтэй байдаг юм шиг байна. Энэ бол түр зуурын үзэгдэл, шаардлагатай арга хэмжээг нь авбал цэгцэрнэ.
Хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт гарч байна. Монголд нүүдлийн ба суурьшмал амьдрал зэрэгцэн оршиж байгаа. Дэвшилт уламжлал харьцангуй хадгалагдаж ирсэн хөдөөд цэврээрээ хань бүл болж байсан. Харин хот суурин газрын хүмүүсийн хайр дурлалаа илэрхийлэх, харьцах явдалд өөрчлөлт гарч байна. Хотод гэр бүлийн амьдралд илүү өөрчлөлт гарч, гэр бүлийн янз бүрийн хэлбэр оршиж байгаа. Гадны муу нөлөө тусах нь их байна. Нөгөө талаас дээрх явдал ханилсан хоёрын хэн нэгнийх нь харилцааны болон сексийн харилцааны ханамжгүй байдлаас үүсч байгаа. Энэ шалтгаанаар нэлээд олон хүн гэр бүлээсээ салдаг. Иймээс ч бие биенийхээ харилцааны ханамжид байнга анхаарах хэрэгтэйг дор дорноо бодох нь зөв. Орчин өөрчлөгдөж маш их боломжийг бий болгож байгаа. Амьдралд өөрчлөлт гарч байгаа үе бүхэнд ханилсан хосууд бие биенээ улам бүр таньж мэдэхийг хичээх хэрэгтэй. Дандаа эрэгтэйдээ буруу өгөөд байх хэрэггүй.
“Гэрлэлт бол төгсгөл биш эхлэл. Гэр бүлийн амьдралыг өдөр бүр шинэчилж байх
хэрэгтэй” гэсэн үг байдаг. Ер нь гэр бүлээ аз жаргалтай чигээр нь хадгалах, халуун
дулаан уур амьсгалтай байлгахын тулд эхнэр, нөхөр хоёр юун дээр анхаарах
хэрэгтэй вэ? Гэр бүл бат бэх оршин тогтнохын үндэс юу вэ?
Сайхан гэр бүлийн үндэс нь аз жаргал, аз жаргалын үндэс нь хайр сэтгэл, хайр сэтгэлийн үндэс нь итгэл. Зарим хүрээнд мөнгө төгрөгийг аз жаргал, хайр сэтгэл гэж үздэг явдал бий. Хосууд бие биенээ сайн ойлгоод, маргаанаа хэрүүл болгохгүй, эв түнжингээ алдахгүй байх нь зөв.
Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэхүй өөр талуудтай. Гэтэл эрэгтэй нь эмэгтэйгээ өөр шигээ, эмэгтэй нь эрэгтэйгээ өөр шигээ бодсоноос үл ойлголцол үүсдэг. Тиймээс харилцан бие биенээ ойлгох нь чухал. Орчин, үлгэр дуурайлал хүний төлөвшилд их нөлөөтэй болохоор сайхан гэр бүлд өссөн хүмүүсээс сайхан гэр бүл бий болоод байгаа

нь ажиглагддаг. Салж ч болдоггүй, нийлж ч болдоггүй зовлонтой амьдралтай гэр бүл ханиа буруу сонгосноос бий болдог.
Садан төрөл хамаатнаа мэдэхээ больсноос холын хамаатны үр сад хоорондоо гэрлэх явдлууд гарч байгааг жишээгээр дурдаж болно.
Гэр бүлийн хамгийн нандин, эрхэмлэн дээдэлбэл зохих зүйл нь юу гэж та үзэж
байна?
Азийн орнууд тэр дундаа манай Монголчуудын хувьд өвөг дээдсээ насан туршдаа дээдлэх явдал, үр хүүхэд өвөг дээдсийн амьд шүтэлцээ л юм даа. Хүндэлнэ гэдэг нь эв нэгдэл, нягтрал бий болно гэсэн үг. Хүндэлнэ гэхээр айхтар хүндрүүлж ойлгох хэрэггүй. Сэтгэлээрээ үеийн үед хүндэлж, наад зах нь өглөө орой хоёр амрыг нь асуудаг, хол суугаа бол өдөр бүр утасдаж амар мэндийг нь мэдэж байх хэрэгтэй.
Та гэр бүлийн хүрээний олон асуудлыг хамран судалгаа хийсний дотор гэр бүлийн
уламжлал орж байгаа. Бид гэр бүлийн эртний уламжлалт заншлаасаа юуг нь авч
үлдэх шаардлагатай, бас гээх зүйл нь юу вэ?
Залуучуудад мэдүүлбэл зохих ёснууд гэж бий. Урьдын бүх ёсыг дагах боломжгүй. Бидний гэр бүлийн оюуны үнэт уламжлал бол угийн бичиг хөтлөх, удам судар, уламжлал ёс заншил, ардын сайхан мэндлэх ёсоо мэдэх, өвлүүлэх, үндэсний том баяр болох цагаан сараа зүй зохистой тэмдэглэх явдал юм.
Ёс заншлаа авах гээх асуудлыг нэг судлаач шийдэхгүй, ард түмний нийтээрээ
эрхэмлэж байгаа зүйлийг авч үлдэх, нийтээрээ дурамжхан байгаа бол орхих л хэрэгтэй.
Гэр бүлийн амьдралын үнэхээр чухал асуудлуудын нэг нь хүүхдийн хүмүүжил.
Хүүхдийн хүмүүжилд нэн тэргүүний чухал нөлөө үзүүлдэг зүйл юу болох, хүүхдэд
зөв хүмүүжил хэрхэн олгох болон үүнд эцэг эх ямар үүрэг гүйцэтгэх талаар ярина
уу?
Хүүхдийн хүмүүжил аль ч үе, аль оронд чухал асуудал. Суурин амьдрал улам өргөжсөнтэй холбоотой хийх ажил бараг байхгүй болсноос хүүхэд хөгшидгүй хөдөлгөөний хомсдолд гүнзгий орчихсон байна. Хүүхдэд өлгий, уяа гэх мэт чангаруулах хэрэгсэл хэрэглэхээ болиод байна. Энэ бол маш их санаа зовоож буй асуудал. Яаж хөдөлгөөнтэй байх вэ гэдэг чухал асуудал. Хүн биеийн хүчний хөдөлмөрөөс татгалзаж болохгүй, бас өөртөө тохирсон дасгал хийж байх ёстой. Хөдөлгөөний хомсдолоос хэрхэн гарах талаар хэлэлцүүлэг хийж байгаад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
Бас нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол эцэг эх нь үргэлж завгүй байдгаас хүүхэд эзэнгүйдэж байна. Гэрийн хүүхэд хүмүүжүүлэгчдийг бэлтгэх, хүүхдийн тоглоомын зөв газруудыг бий болгох хэрэгтэй байна. Тоглоом хүүхдийг хамтач, нөхөрсөг харилцаатай болгох ач холбогдолтой. Эцэг эх нь сайн байж үр хүүхэд нь сайн байдаг тул үлгэр дуурайлал гэдэг чухал зүйл.
Төгс төгөлдөр гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлнэ гэж та бодож байна?
Гэр бүл төвшин сайхан байна гэдэг нь ханилсан хүмүүс бие биедээ сэтгэлээ зориулсан байхыг хэлнэ. Бие биеэ ойлгодог байх хэрэгтэй. Ойлгохгүйгээс эвдрэлцэл бий болдог.




“Хүмүүсийн амьдрал” сонин. 2005. /20/

ҮЕ ХООРОНДЫН ХҮЙТРЭЛ

Энэ асуудлыг анхаарах шаардлагатай.
Орчин цагт аль ч орнуудын гэр бүлийн амьдралын нэгэн чухал асуудал нь үе үеийнхний хоорондоо холдон хөндийрч, эцэг, эх, үр хүүхдүүд оюун санааны хувьд нийцэн зохицохгүй болж буй явдал юм.
Өөр өөр үеийнхний үзэл бодлын хувьд хэтэрхий зөрөлдөх болсныг гэр бүлийн харилцаагаар мэргэшсэн зарим орны социологичид бараг цөс онцлон хэлж байна.
Японы Токиогийн их сургуулийн профессор Сейзо Хриѐси Исикава “1960-аад оны хоёр дахь хагасаас эхлэн насанд хүрэгчид, идэр залуусын хооронд сэтгэлгээ хийгээд зан авирын ихээхэн холдолт, тасралт тов тодорхой ажиглагдах болсонд эргэлзэх зүйл огтхон ч үгүй юм” хэмээн бичсэн байдаг.
Хүний аль ч нийгэмд хөгжлийн нь явцад үүсэн бий болж байдаг “Үе үеийнхний оюун санааны тасралт” нь таагүй үзэгдэл мэтээр тооцогдож байгаа юм.
Энэ нь гэр бүлийн амьдралын ерөнхий уур амьсгал, өдөр тутмын санаа сэтгэлийн байдал, эцэг эх, хүүхдүүдийн ертөнцийг хүлээж авах мэдрэмж зэрэгт сөргөөр нөлөөлж олон гэр бүлд ёс суртахууны болон сэтгэл зүйн хор хохирол их учруулж байна.
Тэгэхдээ энд эцэг, эх болон бага насны хөвгүүд, охидын хоорондын харилцааны талаар бус, харин эцэг, эх болон өсвөр насны хүүхдүүд, өөрийн гэсэн гэр бүлгүй, эцэг эхтэйгээ хамт амьдарсаар буй насанд хүрсэн хүүхдүүдийн хоорондын харилцааны тухай ярих ёстой болж байгаа юм.
Үе үеийнхний оюун санааны хөндийрөл” –ийн цаад учир юундаа байна вэ?
Амьдрал ахуйгаа, гэр бүл хийгээд нийгэмд гүйцэтгэж буй өөрийн эрх үүргээ, амьдралынхаа эрхэм дээд эрмэлзлийг үзэж буй хөвгүүд, охидын үзэл бодол тэдний эцэг, эхчүүдийнхээсээ огт өөр байдалд орших болж байна.
Үүний улмаас тэдний хооронд зөрөлдөөн будлиан, мөргөлдөөнтэй байдал, харилцан үл ойлголцол, хүний шинж хөндийрөх үзэгдэл, заримдаа бүр дайсагналцах тохиолдол ч бий болдог. Энэ нь юуны өмнө дараахи шалтгаанаас үүсэж байна. Тухайлбал:
-Бэрх он жилүүдэд өсөн бойжсон ахмад үеийнхний маань амьдрал ахмад үеийнхний маань амьдрал ахуй, албан ажил хэрэг, гэр бүлийн үүрэгтэй туйлын буурь суурьтай, хариуцлагатай ханддаг.
-Цэл залуу энэ үеийнхний төлөөлөгчид эцэг, эхчүүдийнхээ баримталж байсан аргуудаас хүмүүжлийн өөр арга барилуудыг хэрэглэх боллоо.
-Олон эцэг, эх хүүхдээ өөрсдийн эрхэм дээд эрмэлүлийн үзэл санаагаар хүмүүжүүлэх чадвар тааруу байна. Үүний шалтгаан гэвэл, ажил алба их зав чөлөө бага байгаагийн улмаас эцэг, эхчүүдийн олонхи нь сургуулийн өмнөх насны юмуу, бага

ангийн хүүхдээ хөндлөнгийн хүмүүст хөлс мөнгөөр даатган хажуу хавийнхандаа, айл хөршдөө хүмүүжлийн ажлыг нь хариуцуулдаг болж байна.
-Сургуулийн насны хүүхдүүдийн дийлэнх нь ажлын өдрүүдэд өглөөнөөс орой хүртэл ямар ч харгалзан харж, хандах хүнгүй байдаг байна.
Өмнө өгүүлсэн зүйлүүд нь үе үеийнхний оюун санааны хөндийрлийн үндэс, эхлэл бий болсоор байгааг харуулж байгаа юм. Ахмад болон залуу үеийнхний ертөнцийг үзэх үзэлд гарч байгаа оюун санааны тасалдалт, хөндийрөл эх, эцэг, үр хүүхдүүдийн хоорондын харилцаанд онцгой хурц, ил тод илрэн гарч байгаа нь санамсаргүй зүйл биш юм.
Манай оронд “Үе үеийнхний хөндийрөл” ямар байдлаар илэрч байна вэ?
-Уламжлалт их гэр бүлд 3.-4 үеийнхэн амьдарч байсан бол орчин цагт их гэр бүлд эмээ, өвөө эсвэл ээж, аав л амьдрах болж.
-Хүн амын чөлөөт шилжилт, хөдөлгөөн, Тухайлбал:
Хотоос хөдөө рүү,
Хөдөөнөөс Улаанбаатар бусад хот суурин газар луу шилжин суурьшиж,
Монголоосоо гадаад орон ялангуяа залуу үеийнхэнээс олноор сурч, амьдарч байгаа.
Орчин үеийнхэн маань өндөр боловсрол, ажил, амьдралын чадвар сайтай болсоор байгаа нь уламжлалт Их гэр бүл дэх эмээ, өвөө нарын эзлэх байр суурийг улам хязгаарлахад хүргэж, ахмадууд эмээ, өвөө, ээж аав нарын өдөр тутмын, байнгын сургамж, зөвөлгөөнөөс залуусыг хөндий байлгах болж байгаа,
Монгол гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарч, гэр бүлийн амьдралд, чөлөөт сонголт, боломж бий болсоор байна.
Улс орон зах зээлийн хүрээнд улам бүр татагдан орж байгаа нь Монголчуудын ярьдагчлан:
“Хувиа борлуулж
Довоо шарлуулдаг” үзэл хүмүүсийн үзэл бодол улам бүр давамгайлах болсоор байгаа.
Монгол гэр бүл сурган хүмүүжүүлэх арга мухардалд орох болу, эцэг, эх-хүүхдүүдийн харилцаанд зай гарч улмаар хүүхэд эзэнгүйдсээр байгаа,
Хүүхдийн “Зорилго-хяналттай” сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа монгол гэр бүлүүдэд төдийлөн хэрэгжээгүй байгаа зэрэг болно.
Судалгаанаас үзвэл ах, дүү хамаатан садны холбоо бүдгэрч, зарим талаар мартагдах ч сөрөг тал бий болох хандлагатай. Гэхдээ “настанаа хайрлах, халамжлах үүрэгтэй, ухамсартай байх ёстой гэж залуус үздэг байна.
Өрх гэрт ёс, уламжлал ямар болох вэ? Тэд өрх гэрт хэр зэрэг зөв ёс, уламжлал зонхилж байна вэ? Түүнээс өрх гэр, нийгмийн хэмжээн дэх ёс ямар байх нь шалтгаалдаг.
Дээрх байдлаас үндэслэн дүгнэж үзвэл:

Ураг төрлийн холбоонд үндэслэсэн хамтач, эв эетэй байх, харилцан хүндэтгэсэн харилцаа садан-төрөл-хамаатанг бие биеэс нь бидэнд төдийлөн үл ажиглагдаж байдлаар хөндийрүүлсээр байхад хүргэж байна гэж үзэж болно.
Үүнийг сааруутах, ойр байлгахын тулд бид бзхэн чухам юунд анхаарч, ямар үйл ажиллагаа явуулбал зүйтэй байна вэ?
Өнгөрсөн түүхийн явц дахь үйл явдлууд Монгол хүний амьдард, ёс, зан араншинд өөрчлөлт оруулсан ч үе үеийнхэнл үндэсний дэвшилт өв уламжлагдсаар ирсэн.
Эдгээрээс чухам юуг нь уламжлуулбал зүйтэй бол?
Монгол өрх гэрийн хүрээнд өвөг дээдсээс үе үеийнхэнд өвлөгдсөөр ирсэн дараахи ёсыг өвлүүлбэл зүйтэйг судалгаанд үндэслэн дэвшүүлж байна. Үүнд:
1. Удам угсаа, овгоо мэдэж нэр төрийг нь эрхэмлэх,
2. Их /баруун/ гэрээ, гал голомтоо, онгод, бурхан шүтээнээ дээдлэх,
3. Гэр бүлд “төрөл-садан-хамаатан”-ны хамтын нөлөөллийг хадгалах,
4. “Ургийн баяр”, “Ах дүүсийн уулзалт” хийж буй уламжлалыг дэмжин өргөжүүлэх зэрэг.
Өрх айл бүрийн өөрчлөгдөн хөгжиж байхын үндэс нь уламжлал, шинэчлэлийн зохисыг ухаалгаар олж, өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд, хойч үеийнхэндээ уламжлуулах явдал байдаг. Оричн үед гэр бүлүүд тогтвортой байхад ч, үе үеийнхний хөндийрөлтийг барьж байхад ч үндэсний ёс, заншил чухал нөлөөг үзүүлэх учиртэй байдгийг бид бүхэн анзаарахгүй байж болохгүй юм.




“Өнөөдрийн Монгол” сонин, 2006.

ХАЙР ҮГҮИ БОЛОХ НЬ

Жирийн төлөвшсөн хайраас илүү балчир хүүхдийнх эсвэл боловсорч гүйцээгүй хайр нь салахад амархан байдаг. Төлөвшсөн хайр нь бүтээлч, үндсэн хайранд илүү ойрхон байдаг. Гэхдээ хамгийн том нууцлагдмал илрэл бол “би ”- гийн дотоод няналт, чөлөөтэй өсөлт байдаг ба энэ нь гэрлэлтийн өмнө юм уу дараа нь хайр байхгүй болгоход хүргэдэг.
Балчир хүүхдийн хайраар хайрлаж байгаа хүн нь “ намайг хайрласан болохоор би хайрлаж байна” гэж бодож, боловсорч гүйцээгүй хайр нь “ надад ч хэрэгтэй учир би таныг хайрлаж байна ” гэж боддог. Эдгээр хүмүүс нь болзол тавьдаг учраас их шаналалтай байдаг. Ялангуяа романтик, хариу нэхээгүй хайр нь удаан хугацаанд харьцаж, гүнзгийрэх тусам хайрын том шарх үүсгэдэг.
Хайрын хөгжлийн явцад тодорхой үед тохирсон өөрчлөлт байх нь мэдээж. Энэ шатанд харин тэвчээргүй болж дандаа сөргөлдөх юм бол хоёр тийш болохоос өөр аргагүй.
Хайр нь үгүй болохдоо хүнд гүн шарх, хоосорсон сэтгэл, ганцаардал, зовиурыг өгдөг.
Сонирхол буурах
Хоёр хүн сонирхол нь буурч нэг нэгнээсээ харьцаагаа тасалснаар биенийгээ чөлөөлж өгч байна гэсэн үг. Хэрэв харьцаа жирийн байдлаар суларвал хоёуланд нь тодорхой болно. Нэгнийх нь халуун сэтгэл хөрөх юм бол нөгөө талдаа ч нөлөөдөг. Гэвч нэгнийх нь сонирхол өөр харилцагч руу шилжих юм уу нөгөө тал нь одоохондоо өмнөх харьцаанаасаа салж чадаагүй байх үед харьцаагаа төгсгөл болгоно гэдэг л их хэцүү.
Хоёр тийш болохын хоёр дүгнэлт
Нэг . Салнаа гэдэг их хэцүү болохоор шинээр хэн нэгэнтэй болзоход хэцүү байгаа хүн харьцаагаа тэр хэвээр нь хадгалдаг. Мөн удаан хугацааны турш найзалж ирсэн хүнтэйгээ харьцуулахад шинэ харилцагч нь илүү сэтгэл татам байх нь ховор. Мөн сексийн дотно харьцаатай байсан бол тэр ханамжаасаа болоод харилцагчаа орхино гэдэг харамсалтай учир харьцаагаа таслаж, хоёр тийш болно гэдэг бэрх. Бас үүнээс гадна харьцагчийн өөртөө итгэх итгэл эсвэл “ би “ гутах байх хэцүү байдаг. Хэн ч гэсэн цаад хүнээ шаналаасай гэжхүсдэггүй.
Хоёр. Төлөвшсөн хүн нь эхлээд харьцаагаа таслах гэж байгаад харилцагч нь дотно сэтгэлийн найзын харилцаанаас их тус дэм авч байгааг мэдвэл таслаж чаддаггүй. Ялангуяа харилцагчийн ганцаардлыг харьцаагаа үргэлжлүүлж байж шаналалаасаа ангижирч чаддаг. Хоёр хүний харьцаа гүнзгийрч тэднийг нэг хос гэж хүлээн зөвөөрч байхад болиноо гэдэг бүр хэцүү.
Хоёр тийш болдог арга
Дээр өгүүлсэн салахад хэцүү байдлуудыг амарханаар дуусгавар болгоход туслах аргаас дурьдвал :
1 Тодорхой байдлаар салахаа илэрхийлэх
Харьцагчийнхаа гутрал цөхрөлийг хардаггүй хүн нь ихэвчлэн энэ аргыг хэрэглэдэг ба хайр хөрвөл цэвэрхэн гэгч нь хучаад халхалчихдаг арга.
2 Бусад зүйлийг тэвчих
Бусдын хөндийрч буйг хараад өөрөө ч гэсэн тэгэх гэвэл бүр их дарамттай болно. Иймэрхүү байдлаар давтагддаг харьцаа нь өнөөгийн гэр бүлийн нөхөрлөлийн онцлог болж харьцаа таслалтыг бүр ихэсгэж буйг харуулдаг.
3. Тусламжийн хүсэлт
Найзтайгаа зөвлөлдөх нь нэг арга бөгөөд мэргэжлийн зөвлөгч дээр очих нь бас тус дөхөм болдог. Ирээдүйн сайхан харьцааны төлөө одоогийн мууд байдлыг таслан зогссоох хэрэгтэй. Тэгж байж энэ нь харьцаагаа таслах бодит арга болно.
4 Найдвар тасрахыг ялан дийлэх
Бидний өмнөх дугаарт өгүүлсэн хайрын төрөл байдлаас шалтгаалан хайрыг үгүй болгох нь өөр өөр байдаг. Ялангуяа гэрлэсний дараах хайрын болилт нь салалт, гэр бүлийн эвдрэлцэл, гэрлэлтээс гадуурх харьцаа зэрэг маш хүнд нөхцөл байдлууд, шархыг үүсгэдэг. Тиймээс бид төлөвшсөн хайранд үндэслэж гэрлэхийн тулд залуу насаа зөв өнгөрөөж, амьдралаа чимэглэн, хичээх хэрэгтэй.
Хайрыг сэтгэлдээ сийлж хадгалъя.



“ГОО МОНГОЛ” сэтгүүл 2006.