Thursday, April 2, 2009

ХОТЖИЛТ - ГЭР БҮЛ - ХҮҮХЭД

Дэлхий дахинаа улс орнуудын гэр бүлд хүчтэй өөрчлөлт гарсаар байгааг бид анхаарахгүй байж хэрхэвч болохгүй боллоо. Тухайлбал, гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарсаар, нөлөөлсөөр. Эрчүүдийн асуудал яригдсаар. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бас өссөн. Хүн ам залуужсаар байгаа. Гэр бүлийн хүрээнд чөлөөт сонголт, боломж нэгэнтээ бий болсон. Ижил хүйстний гэрлэлт өсч байгаа гээд эрс өөрчлөлтүүд түүхийн богино хугацаанд гарч байна.
Өөр нэг онцлон хэлбэл зохих асуудал бол Дэлхийн хүн ам хот руу нүүж байгаа явдал юм.
1920 оны байдлаар дэлхийн хүн амын 14 хувь нь л хотынхон гэх тодотгол дор амьдарч байжээ. Тэгвэл энэ хувь 2003 онд 51 -д хүрчээ. Үүний хамтад хотуудын тоо ч өссөөр байна.
Судалгаагаар 2025 онд манай гаригийн хүн амын 60-65 хувь нь хотын иргэн болох нь ээ.
Хотжих “халдвар” зөвхөн Монголынх биш боллоо.
Ийнхүү хүмүүсийн амьдрал хот газруудад илүүтэйгээр төвлөрөх болсон нь гэр бүлийн хүрээн дэх харилцааг сулруулах үндсэн хүчин зүйл болсоор байх төлөвтэй.

Эдгээрт үйлдвэржилт, хотжилт нөлөөлсөөр байна.
Тэгвэл энэ нь Монгол гэр бүлийн бүтэц, харилцаанд ямар шинэчлэл өөрчлөлтийг бий болгов? Эдгээр нь ямар шүү төлөв хандлагыг үүсгэж байна вэ? - гэсэн асуудал бидний анхаарлыг татаж байгаа юм. Татах ч учиртай.
Монгол орны үйлдвэржилт, хотжилт, зах зээлийн гүнзгийрэлт нь гэр бүлийн амьдралд үр хүүхдээ хүн шиг хүн болгоход нийтээрээ зайлшгүй анхаарвал зохих асуудлыг дэвшүүлсээр байна.
Ямар асуудалд давын ємнє анхаарвал зїйтэй байна вэ?
Малчин, тариачин хүн амын тоо буурахын хэрээр гурав, дөрвөн үеэс тогтсон Их гэр /Баруун гэр гэдэг/ бүлийн тоо цөөрсөөр. Энэ үйл явцтай уялдан Их гэр бүлийн голлох үүрэг өөрчлөгдлөө. Ингэснээр Их гэр бүлүүд задрах болж, Их гэртээ байгаа, том болж буй хүүхдүүдийнх нь тусдаа амьдрах шаардлага, боломж нь нэмэгдсээр байгаа,
• Өрх гэр бүлийн хүмүүс, тухайлбал садан, төр-лийнхнийг улам бүр хоорондоо
салангид тусдаа байх нөхцлийг бүрдүүлж өгсөөр, тэгэхдээ хоорондын зайгаа барьсан
хэлбэрт шилжиж байгаа.
• Насанд хүрээгүй хүүхэдтэй, гэр бүлтэй эмэгтэйчүү-дийн хөдөлмөр эрхлэлт, өрх
толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн.
• Ижий, аав нараас үр хүүхэддээ зарцуулах цаг багассаар.
• Гэр бүлийн гишүүдийн тоо цөөн байх болж байгаа.
• Хотын айлын нэг онцлог бол хөршүүд ч гэлээ, хүмүүс бие биенээсээ холхон
байдаг болсоор байгаа.
• Хамтдаа өөрсдийн чөлөөтэй сонголтоор хосоороо амьдарч байгаа эсвэл
ганцаар амьдарч байгаа эхчүүдийн гараар хүмүүжигдэх хүүхдийн тоо өсөх хандлагатай
боллоо.
• Гэр бүлд эх - охин, хадам - бэрийн хоорондын харилцаа эрчимтэй өөрчлөгдөж
байна. Үүнээс үүсвэрлэн эмэгтэйчүүдийн ажиллах сонирхол ихсэх боллоо. Тэгэхлээр
энэ өөрчлөлтийн нөгөө талд нь хүүхдээ сурган хүмүүжүүлэх асуудал гарч ирж байгаа
юм.
• Өнгөрсөн үед үр хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх уламжлалт аргууд байсан. Гэтэл
өнөө үеийн залуу ижий, аав нар уламжлалт аргаасаа төдийлөн мэдэхгүй, орчин цагийн
арга барилаас ч хангалттай мэдэхгүй болоход хүрчээ. Эдгээр нь бэрхшээл учруулж
байна.
• Орчин үед өмнөх үеэсээ өөр нийгэмд үр хүүхдүүд өсч торниж, залуу ижий, аав
нар амьдарч ажиллацгаах боллоо. Ижий, аав нарын зарим нь хүүхдээ хэтэрхий өмөөрч,
хамгаалж, зарим нь хэтэрхий эрх чөлөөтэй, сул, хяналтгүйгээр орхих тал гарах боллоо.
Бид ямар суурь асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллавал зохилтой вэ?
1. Өвөг, дээдсийн уламжлалаас үзвэл үр хүүхдэд маань , үе залгамжлал гэж байх ѐстой юм шиг байна.
Хоѐр жишээ дурдъя: Хэрэв ижий аав нь их ажилтай бол ах, эгч нь дүү нараа асардаг. Энэ тохиолдолд том хүүхдэд их ачаалал, үүрэг ноогддог учраас бусад хүүхдээс бие даах чадвар, дасан зохицох чадвараар илүү болдог. Гэр бүл дэх ах,
эгч - дүүгийн холбоо нь гэр бүлийн холбоог бататгадаг. Харин асрагчаар хүмүүжигдсэн хүүхдүүд хоорондоо тийм ч дотно биш өсдөг.
Монгол гээд Азийн орны хүүхдүүд 3 нас хүртлээ ижий аав, эмээ өвөө юм уу ах, эгчтэйгээ цуг унтдаг. Хэзээ ч ганцаараанг нь унтуулдаггүй. Энэ нь хүүхдийг ойр дотныхонтойгоо нийтлэг, хамтарч болгодог гэдэг.
Өвөг дээдсийн чухам ямар дэвшилт уламжлалаас хойч үеийнхэндээ хэрхэн, ямар арга замаар мэдүүлж, өвлүүлбэл зүйтэй вэ? Бид бүгдээрээ энэ асуудалд тун ултай хандах ёстой.

2. Өвөг дээдсийн маань ярьдагчлан гэр бүлийн амьдралын хүрээнд үр хүүхдээ
хүн шиг хүн болгохын тулд зүрх сэтгэлийн боловсролыг үндэс болгох. Ингэж чадвал үр
хүүхдүүд маань оюун ухаан, бие махбодь, бүр технологийн боловсролыг ч эзэмшинэ.
Үр хүүхэддээ жинхэнэ хайрыг өвлүүлж, тэднийг хойчийн жинхэнэ эцэг,эх, эмээ өвөө болгохын тулд өнөөгийн эцэг, эх нь сайн багш бөгөөд үлгэрлэгчид байж, үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг нь хүмүүжүүлэх учиртай.
Монголчуудын дунд:
“Улсыг хураая гэвэл төрийг хураах
Хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах” гэсэн сургаал үг байдаг.
3. Монгол гэр бүл дэх өөрчлөлтөд хөдөөнийхөөс хотынх илүү орж байна. Энэ нь
нэг талаар гэр бүлийн уламжлалт хэлбэрийг хөдөөд бодитойгоор хадгалах орчин илүү
байдагтай холбоотой.
Ийм нөхцөлд Хот, хөдөөгийн гэсэн Монгол гэр бүл, хүүхэд бий боллоо. Монголын
өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйтан маань үндсэндээ нүүдлийн уламжлал, өнөөгийн
суурьшлын аль алиных нь шинжийг агуулах боллоо. Тэгэхлээр хүүхдийн сурган
хүмүүжилд төвийн, нэг чигийн бодлогоор улс даяар хандсаар байх уу. Ийм байж таарахгүй боллоо. Тэгвэл энэ ялгавар, гарч буй өөрчлөлт, хандлагыг нь бодолцсон үйл ажиллагааг явуулах шаардлага, хэрэгцээ гарлаа.
4. Гэр бүлийн боловсрол чухал боллоо. Энэ асуудлыг эрүүл мэнд, сэтгэл судлал,
сурган хүмүүжил, менежмент, маркетинг, хууль эрх зүй гээд өргөн хүрээнд авч үзэх цаг
үе нь боллоо. Бид хүүхдээ сургаж хүмүүжүүлэх үйл хэргийн ихэнхийг нь цэцэрлэг
хийгээд сургуульдаа үүрүүлсээр ирлээ. Үүнийг өөрчлөн ижий, аав нар өөр дээрээ үүрэх
цаг нь боллоо. “Хүзүүндээ түлхүүр зүүсэн” хүүхдээ нэмэгдүүлсээр байх уу, ойр, холын
зайнаас “гар утсаар” удирдан “сургадаг аргыг хэрэглэсээр байх уу, хүүхдээс хөндий
байдаг байдлаа яавал өөрчлөх вэ? гэдгийг ижий, аав нар бодох цаг нэгэнтээ болжээ.
Өвөг дээдэс маань: “Бие төрмөл, ухаан таримал” гэж сургасан байдаг:
5. Орчин үеийн гэр бүлд онцгой асуудал бол үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх
явдал юм. Энэ асуудал дээр ядуу, баяны, хот хийгээд хөдөөний - гэсэн ялгаа гардаггүй
онцлогтой. Харин сурган хүмүүжлийн агуулга нь адил, арга барил нь өөр өөрийн гэсэн
онцлогтой байх нь мэдээж.
Тогтохтөр ван Өөрийн чадлыг үзэж, хүн хүүхнээ арван найман наснаас нааш хүн хүлэг болговоос аж төрөл олоход сайн гэсэн байдаг.
Эцэст дараахи нэгэн асуудлыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Монгол орны нийгмийн амьдралын өргөн хүрээнд хурдацтай өөрчлөлтүүд гарч, Хотжилт нь гэр бүлдээ хүчтэй нөлөөлж байгаа нөхцөлд хүүхдийн алив асуудал, хүүхэдтэй холбогдсон тоон үзүүлэлт, баримтын цаана ямар учир, шалтгаан оршиж байгааг зөвөөр, тэгэхдээ ул үндэстэй илрүүлэхэд аль болох шинжлэх ухааны үндэстэй хандах, Монгол хүн хүүхдээ судлах цаг болсон гэж үзэж байна.
Тийм учраас “Монгол хүүхэд судлал”-ыг тал бүрээс нь хамтарч судлая. Өөрөөр хэлбэл Монгол хүүхэд ямар онцлогтой, үүнийг нь өнөө цагт болоод хойчийн үед хэрхэн зохисыг нь олж ажиллавал зүйтэй талаар 4-5 жил тутамд судалж, үүн дээрээ тулгуурлаж байхыг санал болгож байгаа юм.
Бид хүүхэд судлалын хөгжлийн дэлхий дахины хандлагыг ч анхаарах ѐстой болж байна.



ХИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. 2005. “Монголын хүүхдийн хөгжил, судлалын асуудлууд” Онол-практикийн бага хурал. УБ., 2005.

No comments:

Post a Comment