Thursday, April 2, 2009

МЭДЭЭЛЛИЙН НӨЛӨӨ

Японы Нагасаки Сасево хотод 12 настай нэгэн охин ангийхаа охиныг хутгалж
амь насыг нь бүрэлгэжээ.
Хүний санаанаас гарахааргүй гэмт хэрэг үйлдсэн тэр охин ихэнхи цагаа интернэтэд өнгөрүүлдэг байсан бөгөөд аймшгийн кино үзэх дуртай байсан гэдэг.
Зарим хүн тэр охиныг киноны бодит болон зохиомол ертөнцийн хоорондох ялгааг ойлгох чадвараа алдсанаас ийм үйлдэл хийсэн гэж дүгнэдэг. Гэвч зарим нэг нь олон нийтийн мэдээлэлийн нөлөө тэр охины өөрийгөө удирдах тархины үүргийг сулруулж, хэрцгий үйлдэл гаргахад хүргэсэн гэж тайлбарладаг байна.
Нэг томоохон асуудал үүсгэж байгаа интернэт дэх “Сөрөг нөлөө үзүүддэг сайт”-ын гэмт хэрэгүүд Японд ч ихэсч байна.
Өнгөрсөн жил Японд “Сөрөг нөлөө үзүүддэг сайт”-ын хэрэглээнд насанд хүрээгүй биеэ үнэлэгчидийн 791 хэрэг бүртгэгдсэн бөгөөд гурван жилийн дотор энэ нь 20 дахин өссөн аж. 18-аас доош насны 120 гаруй хүүхэд эдгээр гэмт хэрэгт өртжээ. Үүнээс илүү хэрцгий гэмт хэргүүд ч бас хүн амины хэргийнн тоотой адилхан өсч байна.
Миний бие Солонгост сексийн талаархи мэдээлэл интернэтээр өргөн тархсан, энэ нь өсвөр насныхныг биеэ үнэлэхэд хүргэж байгааа төдийгүй, энэ талаар Солонгост томоохон асуудал гарч байгаа тухай сонссон.
Хятад улсад интернэтийн мэдээлэл нь сексийн болон хүчихийлэлийн гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг болоод байгаа аж.
Японы гэр бүлийн шүүх /Сасевогийн хэрэг/тэр хүүхдийг засан хүмүүжүүлэхэд явуулж, хяналтанд байлгах шийдвэрийг гаргасан байна. Энэ хугацаанд тэр охинд ямар нэгэн сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Гэр бүлийн шүүх хүүхдээ өсгөх ямар нэг дутагдалтай тал эцэг, эхэд нь байсан эсэхийг ч ажигласан байна. Энэ мэтээр энгийн гэр бүлийн үүрэг хариуцлага сэтгэл түгшүүлсэн түвшинд хүртэл мууджээ. Эцэг, эх хүүхэд хоорондын харьцааг эргүүлэн яаж авчрах талаар бид өөрсдийгөө нэг асуух цаг ирээд байна.
Гэр бүлийн хүрээнд анхаарвал зохих энэ асуудал болон бусад гэр бүлийн ийм нөхцөл байдлыг Японд тусгаарлаад байгаа бөгөөд түүнчлэн Солонгос, Хятад болон

Зүүн Азийн орнуудад ч бас илрээд байна. Күнзийн сургаалын уламжлалд үндэслэн гэр бүлийн бат бөх баталгаа нь Зүүн Азийн орнуудыг тодорхойлж байна. Тэгэхээр эцэг, эх болон хүүхэд байх арга ухаан, хэрхэн анагаах ухааны ойлголттой байх, түүнчлэн хүүхдээ бойжуулахад үүнийг яаж ашгилах вэ гэдэг талаар Зүүн Азийн зарим орны жишээн дээр тулгуурлан өөрийн болол санааг хуваалцъя.
Хүрээлэн буй орчны янз бүрийн нөлөөллөөр мэдрэлийн дөрвөн судас болон түүний салбар судаснуудыг ургуулж байгаа дөнгөж сая төрсөн нялх хүүхдийн сайн хөгжөөгүй эсүүд нь биеийн хэлбэрийг бүрдүүлэх дотоод организм болон тархины эсүүдтэй холбогддог. Салбар судаснууд нь мэдээлэл хүлээн авах тархины эсийн тэмтрүүл нь болдог бөгөөд мэдээ мэдээлэл зэрэгт харилцааны сүлжээг бий болгож эхэлдэг. Мэдээлэлийн энэ сүлжээ нь идэвхитэй бүрэлдэн тогтох энэ чухал үе бол доорхи гурван үе шат юм.
-Нэгдүгээрх нь төрснөөс 3 нас хүртэл,
- Хоёрдугаарх нь 4-7 нас хүртэл,
-Гуравдугаарх нь 10 нас орчит гэсэн үе шаттай.
-20нас хүрэх үед нь мэдээлэл авах харилцааны сүлжээ тогтох үйл явц
удааширдаг.
Нэгдэх үе буюу 0-3 насны хооронд хамгийн чухал хүчин зүйл бол эхнэр, нөхөр хоёр хоорондоо сайхан харилцаатай байх явдал юм. Хосууд амьдралдаа хийх зүйлээ сайтар зохицуулаад, тэд сэтгэлийн ямар нэг дарамтанд орохгүйгээр амьдарч болно. Хүүхэд эцэг, эхийнхээ дотно харилцааг анзаарч эхлэхэд эцэг эх нь ч бас сэтгэл хангалуун болно. Энэ нөхцөл байдалд хүүхэд биеэ дааж эхэлдэг. Нөгөө талаар хэрэв эцэг эх өөр хоорондоо харилцаа муутай байвал хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болдог бөгөөд хүүхэд биеэ даах боломжоо орхидог.
Хүүхдийн эцэг эх нь эвтэй бол хүүхдийн сэтгэл санаанд тайван байдлын мэдрэмжийг аяндаа төрүүлж хүүхдэд эцэг эхийн гараас гарч бие даах боломжийг олгодог байна. Энэ бол хүүхдийн анхны хүмүүжил юм. Хэрэв эцэг эх нь хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харьцаж чадвал хүүхэд өсөж томроод логик үзэл бодол бүрэлдэж, сексийн дур хүслийг барих чадвар тогтдог.
Хоёрдугаар үе шат нь хүүхэд дунд сургуульд орохын өмнөх үеийг хамарна. Энэ үед гэр бүлийн итгэлцэлийг нэмэгдүүлэхийн тулд эцэг эх нь хүүхэдтэйгээ байна харьцаа холбоотой байж, дотно ярилцах нь маш чухал юм.
Эцэг эхчүүд гэр бүлийн, хөршийн, сургуулийн, нийгмийн болон нутаг дэвсгэрийн харьцааны талаар ярилцаж байх хэрэгтэй.
Хосууд бие биедээ сайхан үгийг харамгүй хэлэх хэрэгтэй бөгөөд үр хүүхэддээ ч бас ингэж хандах нь чухал юм. Энэ нь хүүхдийн эцэг эхтэйгээ чөлөөтэй харьцах боломжыг бүрдүүлж, гэр бүлийн гишүүдийн дотно уур амьсгалыг ч бүрдүүлнэ.
Эцэг эхийн харьцаа багасаад ирэхээр хүүхэд нь цөөн тооны найзтай болж, сэтгэл нь тогтворгүй болдог. Энэ үед хүүхэд эцэг эхийгээ ямар ч үг хэлсэн ч тоохгүйгээр үл барам буруу замруу орох эхлэл тавигддаг.
Хүүхдийг 3 настай байх үед нь түүний хувийн шинж чанар нь төлөвшиж эхэлдэг бөгөөд бэлгийн бойжилтын сүүлийн өөрчлөлт нь ч бас тэрхүү шинж чанарыг бий болгодог.
Хүүхэдтэйгээ харьцахдаа түүний санаа бодлыг сонсох тохиромжтой цагийг сонгох нь зөв юм. Зурагт үзэнгээ ямар нэг зүйлийн тухай ярихад илүү үр дүнтэй байдаг.
Өсвөр насыг хамардаг гуравдугаар үе шатны дараа сурч боловсрох үе эхэлдэг. Энэ бол боловсрох хувийн шинж чанарыг бүрэлдүүлэх үе юм.





“Шинжлэх ухаан танин мэдэхүй” сэтгүүл. 2006.

No comments:

Post a Comment