Sunday, March 22, 2009

МОНГОЛ ИХ ГЭР БҮЛИИН EC, УЛАМЖЛАЛ

Их гэр бүл гэдэг нь Дорно дахины эцгийн эрхт ёсны дагуу өвөг эцэг, эх эцэг,эхтэйгээ үр хөвгүүд,ач гуч нь нэгэн гэрт байсныг, өөрөөр хэлбэл, гурваас дөрвөн үе нэгэн өрх аж ахуй болон амьдарч байсныг хэлж байгаа юм. Угсаатны зүйн ном зохиолд Их гэр бүлийг хуваагдаагүй гэр бүл гэж нэрлэсэн байдаг.
Гэр орны патриархал/балар эртний/ хүй нэгдэл гэж Ф.Энгельсийн нэрлэсэн тийм хэлбэр олон ам бүлтэй гэр бүл Монгол, Буриад,Якут,Солонгост дэлгэрч байв. Ф.Энгельс ийм гэр бүлийн үндсэн шинжийг Тэр бүл нэгэн эцгийн хэд хэдэн үетудмыг эхнэр,хүүхэдтэй нь хамарч, тэгэхдээ бүгдээр нэгэн гэрт суудаг.тариан талбайг хамтран боловсруулж, нийт дундын нөөцөөсхооллохувцасладаг,..байсанд оршино" гэжээ.
Тэгэхээр Их гэр бүл хэдийд үүссэн юм бэ? Археологи болон архивын материалааас үзвэл нэгэн ам бүл нь гурав буюу түүнээс олон үеийнхнийг хамарсан гэр бүл байсан нь харагдаж байна.
Их гэр бүлээс бага гэр бүл үүсэх үйл явц манай эриний өмнөх 1 мянган жилийн тэртээгээс эхлэсэн болов уу. Хүрэл зэвсгийн үед холбогдох Говь-алтай аймгийн Цагаан голын хадны сүг зурагт модтой толгойн бэлд их, бага хоёр гэр байдагнь Их гэр бүлүүдөөрсдөө хоорондоо бууж хот айлыг, эсвэлИх гэр, түүнээс тусгаарласан бага гэр бүлүүд хот айл үүсгэж байсныг дүрслэнүлдээсэн юм биш байгаагэсэн бодол төрдөг.
Археологич Ц.Доржсүрэн дээрх хот айлын зургийг манай тооллын өмнөх 7-р зууны үед холбогдуулж үзсэн байдаг. Увс аймгийн Чандмана уулын булшийг малтан шинжилж, эрдэмтэн Д.Цэвээндорж “Чандманачуудын дунд тусгай өрх гэр үүсэн боловч овгийн холбоо нэлээн бат бэх шинжтэй” гэсэн бол А.Э.Новогородова “Их гэр бүлээс бага бүл тасарч байсан"шилжилтийн" үе байсан бололтой” гэж үзжээ.
Манай эриний өмнөх 7-р зууны үед өрх гэр, бага гэр бүл үүсч байжээ.их гэр бүлийг Монгол, Буриад, Якут,/Саха/, Солонгос, Японд өөр өөрөөр нэрлэдэг байсан боловч тэдгээрийн бүтэц,үйл ажиллагаа нь адил байв.
Олон ам бүлтэй гэрбүлийгнасаар ахмад эр хүн,голдуу эцэг нь толгойлдог байлаа. Эцэг гэр бүлийн хөдлөхба үл хөдлөх бүх хөрөнгийн бүрэн эрхт эзэн байх бөгөөд чухамдаа тэр хөрөнгийгганцаар мэдэж шийднэ. өрхийн тэргүүлэгч нь нэн түрүүнд мал аж ахуй, тариалангийн холбоо бүхийаж ахуйн бүх ажлыг удирдаж, гэр бүлийн гишүүдийн хооронд ажил, үүргийг хуваарилна.
Аж ахуйн ажилдээр нас өтөлсөн буюу хөдөлмөрийн чадваргүй болсон эцгийг ууган хүү нь орлож болох авч эцэг ньөрхийн тэргүүн хэвээр үлдэнэ. Их гэр бүлд гурав, дөрвөн үеийнхэн хамт амьдран суухад ахмад үе нь амьдралын зайлшгүй мэдлэгийг залуу үедээ зааж, тэд нар нь ч суралцан эзэмшсээриржээ. Чухам эндээс Монголд гэр бүлийн хүмүүжлийн тогтолцооны үндэс буй болсон юм.
Гол төлөв Их гэрээсээ гэрлэсэн үр хүүхэд нь шинэ өрх болж тусгаарлах явдал дэлгэрч өнөөг хүртэл уламжлагдсаар ирэв. Монгол ёсонд эцэг эх нь амьд ахуйдаа үр хүүхэддээ хөрөнгө,малаа өмч болгон өгч үр үндсээ залгамжлуулж, гал голомтоо уламжилдаг.Монголын эцгийн эрхт овгийн ёсноо ахмад хөвгүүд эцгийн хөрөнгө зоорийг өвлөн залгамжилж тусгаарлан салж биеэ даадаг ба “отчигин7отгон/ хөвгүүн нь гал голомтоосахин үлддэг жамтай аж. Мөн өв залгамжлах хүүдээ мал, эд өгдөг заншилтай. Монголчууд “Эзэн нь юмаамэддэг" гэж ярьдаг.
Үүнийг үүрэг, хариуцлагаа ухамсарлах, аж ахуйг эрхэлж сурах сэтгэлийн илрэл гэж ойлгох юм бол хүмүүжлийн тодорхой нөлөөтэй байсан байж болох юм. Монгол -Ойрадын цааз бичигт: ”Эцэг нь насанд хүрсэн хөвгүүдээ өмч өгч, өрх тусгаарлан гаргахыг зөвшөөрөх ёстой" гэж дурдсан байдаг.

Тэгвэл бага гэр бүл гэж юу бэ? Их гэр бүлүүд өөрөөсөө Бага гэр бүлийг бий болгосноос нааших хугацаанд гэр бүлийн хоёр хэлбэр байсан нь Их гэр бүл, тусгаарласан Бага гэр бүл байв.
Их гэр бүл нь ам бүлийн тоо нэлээд цөөрч, бүтэц нь өөрчлөгдсөнөөрөө онцлогтой юм. Ийм гэр бүл ёс юмшиг хоёр үеийн гэрлэсэн эрчүүдийн хосуудаас бүрддэг байж. Ахмад үе болох эцэг, эх хоёр нь тэдэнтэй хамт суудаг байв. Бусад талаараа бол газар,мал үйлдвэрийн багажийг нийт дундаа эзэмшдэг, нийтийн нэгэн аж ахуйд үндэслэсэн Их гэр бүл лүгээ адил байсан юм.Үүний сацуухамтын өмчийн зэрэгцээгээр Бага гэр бүл аж ахуйн бүтээгдэхүүнийг тусгайдаа хэрэглэдэг.
Хувийн өмч ба тусгайдаа хэрэглээний ийм хоёр уламжлал хосолсонбайдаг нь Монголын хуваагдаагүй Их гэр бүлийн нийтлэг шинжтэй онцлог байлаа.Монголд одоо газар сайгүй тусгайдаа, Бага гэр бүл голлох хэлбэр болж байна. чухам ингэж үүссэн ураг хэмээх садан төрлийн барилдлагат бүлэг хэд хэдэн өрх гэрийн нэгдэл “айл"-ыг буй болгожээ.ийнхүү нийгэм-эдийн засгийн хөгжлийн үйл явц нь Их гэр бүлийн хэвшлийг улам бүр шахан зайлуулахад хүргэсэн байна.
Их гэрээс тусгаарласан өрх бүр бие даасан нэгж болохын сацуу энэ бүх бүлэг өрх “айл" нь нэлээд олон талаар ажахуйн, нийгмийн үзэл санааны нэгдлээ хадгалсаар байдаг байна.их, бага гэр бүл ардын аман зохиолд ч тусгалаа олжээ. Шинэ гэрийн ерөөл:”...Их гэрийн идээгээр бялхаж Бага гэр нь баяр бах, найраар дүүрч байрласан хүмүүс нь энхжаргалтай мөнх настай болтугай"гэж төгсдөг.
Өвөг дээдэс, Их гэрээ ихэд хүндэлсээр ирсэн уламжлалтай. Нүүж буухад Их гэрээ хот айлын баруун талд барина.зүүн талд нь хүргэн, хүүхдүүдийнх нь байна. Хүү нь өрх гэр болж шинэ гэрээ барихдаа эцгийнхээ гэрийн зүүн талд барьдаг ёс тогтжээ. Энэ ёс ч уламжлагдсаар ирсэн юм. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хоёрдугаар багийн Өвөрбумбатад өвөлжиж байсан Э.Дамдиа гуйн хот айлд цагаан сарын шинийн нэгний өмнөхөн очсон юм.бууцны баруун дээд талын их гэр Дамдиа гуайнх, Зүүнтээд нь эгнүүлэн барьсан ижил таван гэр бол хүргэн,хүүхдүүдийнх нь. Айлууд гэрийн эзнийхээ насны эрэмбээр гэрээ барьжээ.хот айлаараа 230-аад үхэр, 70 гаруй бог, 100-гаад адуутай, жилдээ 1.5 сая орчим төгрөгийн мөнгөн орлоготой гэнэ.
Дамдин гуай хот айлынхаа орлого, зарлагыг маш нарийн тооцож, ажлыг нь хуваарилан малчны зах зээлд хүүхдүүдээ хөтөлж яваа аж. Наймаа арилжаа хийх, бүтээгдэхүүндээ үнэ тогтоохыг хот айлын тэргүүн л мэдэж, бусад нь зөвшилцдөг юм байна. Үүгээр нь энд хот айлын зөвлөл ажиллаж байна гэмээр. Энэ хот айлэсгий хийх, оёж хатгах,ширдэг ширэх, гээд уламжлалт гэрийн үйлдвэрлэл нь ч хамтын хэлбэрт оржээ.жилийн орлогоороо том хүүдээ ГАЗ-53 машин авч өгсөн бол дараажил нь багахүүдээ мотоцикль авч өгөхөөр хот айл зөвлөлдөншийджээ. Айлууд гэрийн эзнийхээ насны эрэмбээр гэрээ барина.
Их гэрээ ихэвчлэн “Баруун гэр”ч гэж хүндэтгэн ярьдаг/Ъаруун гэр"-т гал голомт, бурхан шүтээн байдаг. Их гэр “ гал голомт”-доо садан төрлийнхөн cap шийнийн гурванд багтаж заавал очиж золгоно. Айлд буусан хүн баруун, баруун урд талын гэрт хүндлэн эхэлж ордог заншилтай.
Их гэр бүлээс Бага гэр бүлүүд тусгаарласан ч Их гэр бүл нь ёс заншил, уламжлал, хүмүүжлийн төв болсон хэвээр бидний үеийг хүрч иржээ. Бид Их гэр/Их гэр бүл.Т.Н/ -ийн язгуур/суурь/ өвөөс чухам юуг нь өвлөн авбал зүйтэй бол?
• Монгол гэр бүлийн хүндэтгэх ёсон/Өвөө, эмээ-Ач,жич,гуч,аав ээж-хүүхэд, ах, эгч-дүү,хүүхэд-хүүхэд зэрэг/.
• Удам угсаа,овгоо мэдэж,эрхэмлэдэг учир,
• Уг /гэрийн/-ийн бичиг /түүх/-ээ хөтөлдөг,өвлүүлдэг.

• Эе эвээ эрхэмлэсэн, нөхөрсөг, хамтач,тусч,зочломтгой чанар.
• Үр хүүхдээ хүн шиг хүн болгож ирсэн гэр бүлийн сурган хүмүүжлийн арга барил
юм.
Орчин цагт Монгол Улс зах зээлийн харилцаанд нэгэнтээ шилжиж буй нөхцөлд нийгмийн хэрэгцээнээс үүссэн тулгарч буй бэрхшээлийг давахад өвөг дээдсийн маань ёс,уламжлалын цөм-Их гэр бүлийн өвөөс суралцах,санаа авах зүйл байсаар байна. Ингэх ч шаардлагатай даа.
Өвөг буюу эцгийг дээд орой болгож түүний үр ач нараас бүрэлдсэн Монгол Их гэр бүл нь нэгдэл нягтрал бүхий байсаар ирсэн түүхтэй юм.

“Шинжлэх ухаан танин мэдэхүй” сэтгүүл. 2006. №4