Thursday, April 2, 2009

ЭХИЙН ХЭВЛИЙГЭЭС СУРГАХЫН УЧИР

Монголчуудын маань удам цэвэр, ухаан саруул, улс орон маань улам өрнөн хөгжиж байх болтугай.
Хүүхдийн оюуны хөгжил эхийн хэвлийд байхаас эхэлдэг. Энэ талаар АНУ-ын эрдэмтэн Уилки, Барбара Уилки нар “Үр хөндөхүй” гэдэг бүтээлдээ: “Эхийн хэвлийд хүүхдийн зүрх 18 хоноод цохилж, дөрвөн сартайгаас эхийн сэтгэлийг дагаж айх, өсөрхөх, уйтгарлах, хилэгнэх сэтгэлийн хөдлөлд автдаг” тухай өгүүлсэн байдаг.
Төрөхийн өмнөх үр хөврөлийн ургийн үеийн хөгжлийн үе онцлогийг физиологийн болон одон гарагийн зурхайн үүднээс харьцуулан үзвэл үндсэндээ адил байгаа нь ажиглагддаг.
Хүүхэд эхийн хэвлийд гарагуудын шууд нөлөөнд бойждог байна.
Эхний сард: Санчир гарагийн хүүхэд хүн дүрсийг олдог.
II сардаа: Бархасвадь гарагийн нөлөөнд хүч энергийг олно.
III сардаа: Ангараг гарагийн нөлөөнд бие эрхтнүүд хөгжин тархи өснө.
IV сардаа: Нарны нөлөөнд зүрхний ажиллагаа буй болж сайжирна.
V сардаа: Сугар гарагийн нөлөөнд бие эрхтнүүд гоо дүрсийг олно.
VI сардаа: Буд гарагийн нөлөөнд нүд, хөмсөг буй болно. Үс, хумс, ургаж эхэлнэ.
VII сардаа: Саран гараг бүх эрхтнийг гүйцээж хөгжүүлдэг.
VIII, XI сардаа: Санчир гарагийн нөлөөнд гадаад орчинтой харьцах бүхийл бэлтгэлийг хангадаг. Хүүхэд эхийн хэвлийд 9 cap 9 хоног 9 цаг бойжих учиртай аж. Энэ тухай Д.Балдандорж гуай өгүүлэлдээ бичжээ. /1996 он/ Монголчууд “хүүхэд гэдэг чинь эхийнхээ гэдсэнд бойжижбайхдаа эх юу хийнэ, юу бодно, юу иднэ энэ бүгдэд чинь хүүхэд суралцаж, хийж байдаг юм шиг байгаа юм” гэж үзэцгээдэг.
Өвөрмонголын Өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Алтан Эмээл хошууны ахмад настан Д.Мажиг /69 настай/ гуайтай бие давхар болох гэж хүн биеэ хэрхэн авч явдаг ёстой байсан талаар ярилцахад:
“Бодоод үз дээ. Миний найз эмэгтэй байдаг. Тэр тамхи татдаг байсан. Бага охиноо тээж байх үедээ тамхинд их орсон. Тэрний бага охин 3, 4 насандаа тамхины цаас, хайрцаг, иш энэ тэрийг цуглуулаад сорно. Тэр эмэгтэй хүүхэд 8 дугар ангидаа тамхи татдаг болсон гэсэн. Одоо ч татдаг. Туранхай бор охин байгаа.
Охины эх надад: “Намайг тамхи татаж байх үед заяасан юм болохоор ингээд л төрчихдөг юм байх даа” гэдэг юм.
Тэгэхээр эх ямар байх нь хүүхдэд нөлөөлж үлддэг юм шиг байна гэсэн Английн нэгэн профессорын “Тамхи татаж байх үед хэвлий дэх хүүхэд хөдөлдөггүй. Тэгээд ч тамхичин эхийн хүүхэд турь муутай байдгийн нэг шалтгаан түүнтэй холбоотой байу магадгүй” гэж үзсэнийг санахад илүүдэхгүй.
Эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд олсон тэр мөчөөс:
- хажуулан амрахгүй
- далжийн суухгүй
- хэлбийж зогсохгүй
- нийлэмжгүй юмыг идэхгүй
- түшлэгтэй сандалд суухгүй
- нүдэнд муу өнгийг үзэхгүй
- чихэндээ хов живийг сонсохгүй
- өглөө, үдэш бүр уянгат шүлэглэлийг дуудуулан сонсож явах ёстой. Ингэж чадвал төрүүлсэн хүүхэд төлөв шударга, эрхэм төгс болж хэмээн үздэг. Хоол унд. Хүүхэд олсноо мэдсэн үеэс аль болохоор шим сайтай хоол ундыг
тохируулан идэж уух ёстой. Ихэвчлэн бүхэл мах, битүү хоол, шөлөөр хооллоно. Цагаан идээ ялангуяа сүү их чухал. Хурц хоол идүүлэхгүй. Ангийн мах иддэггүй. Учир нь хүүхдийн хүй солигдоно гэдэг.
Битүү туурайтны мах, үлдэж туссан, гашилж гэмтсэн идээ ундааг идэж уувал нялх хүүхдийн биед муу шим чанар шингэж, эд эрхтний бүрдэл бойжилтод нөлөөлнө. Холын юм амсахгүй. Хамаагүй таарах, таарахгүй юм идэж болохгүй. Энэ нь гэдэс эвгүйрхэж, хордохоос болгоомжилж буй хэрэг.
Хамаагүй хурц амттай элдэв чихэр бурам аль болохоор хэрэглэхийг хүүхэд элдэв юмнаас бузартана гээд дургүйцдэг.
Харин зун, намар хангайн жимсийг иднэ. Архи, айраг хэрэглэхгүй. Жирэмсний эхний 12 долоо хоногт нэг аяга шар айраг уухад л хүүхдийн тархины цусан хангамж тодорхой хэмжээгээр багассанаас тархи толгойн гэмтэл нт нэмэгддэг байна.
Хөдөлгөөн чухал. Эхийн хөдөлгөөн үр хөюрөлийн булчин, яс, үе мөчний хөгжилд идэвхитэй нөлөөлнө. Хөдөлгөөн ихтэй байвал хэвлий дэх хүүхэд эрүүл бойжих ба зүрх судас нь хэвийн үйл ажиллагаатай, ой сайтай сэргэлэн хүүхэд гарна гэдэг. Үүний тулд:
- Эрт босно.
- Орой унтана
- Аль болох их яюна
- Хөл гараа хөдөлгөх, хөшөөг нь гаргахыг хичээнэ.
Ер нь биеэ чилээх нь цээртэй. Тэгвэл яавал зохилтой вэ? Ур шавхах, уйтгар сарниахажил үйл хийвэл нэн зохилтой. Гэхдээ хийж буй зүйлдээ удаан цагаар улайрч үл болно. Ажил үйл хийсний дараа гол ус, хөх шрэг бүхий зүгт явах нь орчноо өөрчлөх, сэтгэлээ сэргээхэд тустай.
Босоо суугаа байдлаас ээлжлэн ажил үйл хийхийг анхаарч байвал зүйтэй.
Хориглож, цээрлэдэг зүйл:
- уурлаж, гомдож болохгүй
- хэрүүл, зодоон цохион сонсохгүй
- овоо тахилга, үхдэл гашуудал дээр очихгүй.
- айж, цочихгүй байхыг хичээх
- тулгар эх бүсээ чанга бүсэлдэггүй
- сөхөрч буюу явган суухгүй
- золгодоггүй. Айл хот хэсэхгүй байхыг хичээх
- эхнэр хүн эрийн хударгаар бусадтай самуурахыг цээрлэдэг.
- Доороосоо даарч болохгүй.
- Жирэмсний хугацаанд хөдөө, гадаа унтахыг цээрлэх зэрэг.
Бие давхар хүний урдуур хөндлөн гарч болохгүй.
Хуучцуул: “Бие давхар хүний урдуур зам хөндлөн битгий гарч бай” гэдэг байсан.
“Яадаг юм бэ?” гэж асуухад хариуд нь “Нүгэл болдог юм”, “Нуруу чинь бөгтөр болно” гэх
зэрэг хариултыг өгдөг сөн. Тэгвэл цаад уяир нь юунд байсан юм бол?
Бие давхар эхтэй иөргөлдөх, шүргэх, түлхэн унагааж урагт аюул учруулахаас
сэргийлсэн утга агуулж иржээ.

Тэгэхлээр бие тулгар эмэгтэй болон нөхөр, бусад хүмүүсээс тавих хамтын анхаарал, чармайлтын дүнд төрөх хүүхдийн зөв өсч торнихын үндэс тавигддаг болохыг онцлон хэлэх гээд байгаа юм.
Хөд хүндтэй болоход эхийг их хүндлэнэ. Өмнүүр нь гарч болохгүй. Энэ нь тэр эхийг хүндэлж, тэр хүүхдийг хүндлэхээс гадна хэвлий дэх хүүхдийг хүндлэх ухамсар ёсонд нөлөөлнө гэж эрхэмлэдэг.
Эх нь надыг энэ хүн хүндэлж байна гэж бодоход хүүхэд бас би хүндлэгдэж байна байгаа гэх жишээтэй.
Урлагийн гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай “Ламын гэгээний Майдар” гэдэг шашны том баярт жаахан хүүхэд байхдаа аав, ээжтэйгээ хамт очиж үзэж байгаад Хангарьд шувууны дэлэлтийг ойроос үзэхээр гүйтэл аав, ээж хоѐр нь учиргүй сандран гүйлцэн ирж хоѐр талаас нь барьж аваад: “Үүнээс хойш, түүнээс цааш бие давхар хүний урдуур зөм хөндлөн битгий гарч бай” гэсэн гэдэг.
Бирваа гуай “Яадаг юм бэ?” гэж асуусанд “Нүнэл болдог юм” амьтны амь бусниулсан цээрлэлийн үгээр аав, ээж нь хариулжээ. Бирваа гуайд энэ сургаалийн үг мах, цусанд нт шингэжээ. Одоо ч гэсэн жирэмсэн хүний урдуур хөндлөн гарахыг цээрлэн, ард түмний бий болгосон зан заншилд биширч явдагаа дурсан бичсэн байдаг.
Өмнө өгүүлсэн бүхэн нь хүнээс үргэлж анхаарал хөдөлгөөн, хөлөлмөр хүч шаардаж байгаа болохоор нэгдүгээрт, төрөхөд эхэд өөрт нь хүндрэлгүй, хоёрдугаарт, хөдөлгөөн, цээр бүх юм маань уг хүүхдийн хүмүүжил, бие бялдарын байдал, махбодид их нөлөөлж, хүүхдийн мах нь чангарч зөв хүмүүжилтэй болно.
Белфастын Их сургуулийн профессор Питр Хеппер Британы сэтгэл судлаачдын бага хурал дээр хэлэхдээ: “Үр хөврөлийн оюуны хөгжил нь бие махбодын хөгжил шиг чухал зүйл юм” гэжээ.

Хориглох цээрлэх зүйл.
Хүүхэд хэвлийдээ байхдаа эхийнхээ хийж байгаа бүх үйлдлийг мэддэг. Уйлбал хамт уйлна. Инээвэл хамт инээнэ. Эхийн сэтгэлийн хямрал хэвлийд хүн болж байгаа хүүхдийн сэтгэл санааг эвдэж сүйтгэдэг болохыг шинжлэх ухаан тогтоожээ. Их уурлавал нялхсын мэдрэлийн эрхтэнд бузар сууна. Гомдож болохгүй. Хэт уйлж унжвал эд эрхтэнд нь усан хир шингэнэ. Гарах хүүхэд бузартана гэдэг. Хэрүүлд орохгүй. Хэрүүл, зодоон цохион сонсохгүй. Нохой, муураар наадаж болохгүй. Нохой муурын үнэр нь нялхсын эрхтэн бойжилтод хортой. Эхийг тулгар болохоос эхлэн хүүхдийн ой өнгөртөл гөлөг тэжээдэггүй.
Тулгар бүсгүйчүүл аль болохоор тайван дөлгөөн байх ёстой. Хөл хорьсон цээр татсан айлын дээсэн дээгүүр алхаж ордоггүй.
Элдвийн эм тан, ургамал уух хэрэглэдэггүй. Энэ нь гарах хүүхдэд муугаар нөлөөлнө гэж үздэг.
Овоо тахилга, үхдэл гашуудал дээр очуулдаггүй. Давхар бүсгүй сэвтэж, хүүхдийн нь билэг ойд нөлөөлнө гэдэг. Өөрийн төрсөн аав, ээжийнхээ оршуулганд очиход хувцсан дотуураа чөдөр заавал бүсэлдэг. Энэ нь муу амьсгал ад тотгорыг хашиж байгаа гэдэг.
Нялхас үрэгдсэн айл хүн өнгөрсөн газраар очиж идээ цагаа, мах идэхийг цээрлэдэг. Хүүхэд бузартана гэдэг.
Бие давхар хүн ялангуяа төрөх дөхөж буй үед нь айлгаж цочоон сандрааж, аашилж загнаж тав тухыг нь алдагдуулахыг ихэд цээрлэдэг. Хөл хүндтэй хүнийг айлгаж цочоовол хүүхэд аймхай, хулчгар, согогтой болоход хүргэнэ. Бишүүрэмтгий хүүхэд төрнө гэдэг. Зэмлэхийг ч хориглодог. Элдэв муу муухай үгээр сэтгэлийг нь гутаах, жирэмсэн үедээ айл хот хэсэхийг хатуу хориглоно. Тэгвэл бүсгүй хүн хугацаанаасаа өмнө амаржиж суу болох явдал байдаг. Хүүхдээ дутуу гаргах аюултай.

Тулгар эх бүсээ чанга бүсэлдэггүй. Сөхрөх, явган суухгүй, хонь мал гаргаж байгаа газар руу очиж харахыг хориглодог.
Càp шинээр, бусад үед ч золгодоггүй. Ханиад томуунаас сэргийлнэ.
Эхнэр хүн эрийн хударгаар бусадтай самуурахыг цээрлэдэг. Хормойн явдал айл гэрийн нэр төрд ан цав суулгадгаас гадна түүний бузар үр хүүхдэд тусна хэмээн үзсээр тэлээ чангатай байжээ.
Монгол шөл уулгах.
Эх хүнийг амаржуут шөл уулгахаар зүслэсэн хонио гаргадаг. Ядуу тарчиг өрхийн эхийг айл саахалтын айлууд ээлжээр шөл уулгах юм уу нүнжигтэй чинээлэг айл шөлний хонь гаргаж тусалдаг. Айл бүр амаржсан эхийг урьж цай, шөлөөр дайлдаг.
“Шөл уулгах” гэдэг бол амаржсан эхийг богино хугацаанд нөхөн тэнхрүүлэх шинээр мэндэлсэн хүүхдийг эрүүл чийрэг бойжуулах монгол арга юм.
Уяир нь монгол орон бол эмийн ургамлаар баян, бэлчээрийн мал нь түүнийг идээд мах, сүүгээ эм болгон боловсруулдаг. Малчин түмэн энэ гайхамшгийг танин мэдэж амьдралдаа журам болгон шөл уулгах нэрийн доор түргэн тэнхрүүлэх эмчилгээ сувилгаа хийж байжээ.
Биеэ тэнхрүүлдэг нь.
Төрсөн эхэд шинэ гаргасан хонины мах шүүсийн базаж, шөл хийж өгөөд, зулайгаар нь алчуур боож, бүсийг чангавтар ороож бүслэнэ.
Энэ нь гэдэс ашгааж сунгахгүй, сав агшааж байгаа хэрэг. Төрсөн эхэд төрөөд хөлөө жийж болохгүй. Хөлөө жийж суувал хөлд цус хурна, хий тогтоно, сав хазайна гэж хорьдог. Хагас суугаа байх ёстой. Бүргэд суудлаар суудаггүй.

Төрсөн эх амархан горьддог. Горьдоог гаргахын тулд зарим нутагт үхрийн баас өвөртлөн ирж хуураад, дараа нь бэлэг өгдөг, зарим газар мээмний толгойг нар зөв гурав тойруулан цацлага хийж горьдоог нь гаргадаг байна.
Эх нь нэг cap усанд биеэ байтугай, гараа хүргэхгүй. Дулааны улирал, хүйтэн улирал ч бай зузаалж, үргэлж хийцтэй, сүүтэй цай, сайхан шөл ууж хөлсөө их гаргаж байх ёстой. Хэрэв хаврын эхэн сард төрвөл халуун дулааны урь ортол гэрээс гардаггүй байсан. Учир нь хаврын салхи нялх биетэй хүний биеий нь сульдуулдаг.
Тулгар эхийг энэрэх ёс уламжлал нь нэг ёсондоо тулгар эхийг төдийгүй төрөх үр хүүхдийнх нь эрүүл энх, хувь заяаны үндэс суурийг багтаасан ойлголт юм.
Эхийн хэвлийд ургийн хөгжиж байсан /10 сарын/ хугацааг “хий нас” гэж хүүхдийнхээ насыг тоолоход оруулдаг заншилтай. Тэгэхлээр эхийнх хэвлийд бараг жилийн хугацаанд төрөх хүүхдийн цаашдын зөв өсч бойжих, хүмүүжихийн эх суурь тавигддаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хий наснаасаа хүмүүжлийн үйл ажиллагаанд орж эхэлдэг байна.
Монголчууд эмэгтэй хүнийг хүүхэд олмогц үр хөврөл, ургийн нь төлөө өвөрмөц маягаар анхаарч ирсэн уламжлалтай.
Хүүхдээ тэвэрч хүслийг нь гүйцэлдүүл.
Та хүүхдээ зөв л бойжуулж байгаа бол “Тэврэхгүй л бол яаж ч аргадаад тайвширдаггүй зантай болно” гэж бүү ай.
-Хүүгээ эсвэл охиноо сайн гэгч өлгийдөөд, элгэндээ буюу энгэртээ тэвэрч сайн гэгч нь хөхүүлнэ. Ингэвэл хүүхэд чинь хэдэн цагаар тайвнаар бөх гэгчийн нойрсоно.
-Хүүхдээ сэрсэн үед хуурайлан биедээ авч тэвэрч, ууц нуруугий нь өөд уруу нь илнэ.

-Муу өлгийдөх, дутуу хөхүүлсэн, халуудсан, шуугиантай байсан зэргээс хүүхэд байн байн уйлж, тэр болгонд нь авч тэврэх болдог.
-Хүүхэд аргадуулж байх гэдэг. Энэ нь ил хайрыг үүсгэсээр байхад хүргэнэ.
Ил хайраар хүүхдээ хайрлаж, эрхлүүлэх нь нэг их сайн зүйл биш.
Хүүхдээ ялангуяа эх нь элгэндээ наалдуулан тэвэрч байх нь зөв. Энэ үест сүүний үнэр шингэсэн эх хүүхдийн гээд эцэг хүүхдийн, эмээ ач нарын хооронд сэтгэл уярам, баясам нандин харилцааг үүсгэдэг. Энэ дотно харилцаа нь хүүхдийн оюуны хөгжилд эцэг эхээс өгч буй нэг түлхэц, харин хүүхдийн хувьд өөрийн оюуны хөгжилдөө нэгэн чухал түлхэц авч буй хэрэг болно.



“Өнөөдрийн Монгол” сонин 2006.

No comments:

Post a Comment